Page 2 - Нийгэм ЭЗ-ийн байдал V
P. 2
АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН
2022 ОНЫ ЭХНИЙ 5 САРЫН ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Хөдөлмөр эрхлэлт
Тайлант хугацаанд 727 ажлын байр бий болсны 54.5 хувь буюу 396 нь шинэ ажлын байр
байна.
Нийт бий болсон ажлын байрны 0.6 хувь нь Боловсруулах
мэдээлэл, холбооны салбарт, 3.2 хувь нь үйлдвэрлэл
удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл Бусад 15.1%
37.0%
ажиллагааны салбарт, 14.7 хувь нь
боловсролын салбарт, 14.9 хувь нь Худалдаа
НИЙТ БИЙ
үйлчилгээний бусад үйл ажиллагааны БОЛСОН 18.3%
салбарт, 15.1 хувь нь боловсруулах АЖЛЫН БАЙР,
бүтцээр
үйлдвэрлэлийн салбарт, 18.3 хувь нь Үйлчилгээний
худалдааны салбарт, 33.2 хувь нь бусад Боловсрол бусад үйл
салбарт бий болжээ. 14.7% ажиллагаа
14.9%
Өмнөх оны мөн үеэс нийт бий болсон ажлын байр 21.6 хувиар, шинээр бий болсон ажлын
байр 16.8 хувиар нэмэгджээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 1692 хүн бүртгэлтэй байгаагийн 56.0 хувь нь
эмэгтэйчүүд ба бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буюу 85
хүнээр нэмэгджээ.
Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 37.5 хувь нь 25-34 насныхан, 30.3 хувь нь 35-44 насныхан,
22.2 хувь нь 45 ба түүнээс дээш насныхан, 10.0 хувь нь 15-24 насныхан байна.
Тайлант хугацаанд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн 15.2 хувь нь сургууль төгссөн, 6.8 хувь нь
өөр газраас шилжиж ирсэн, 4.1 хувь нь орон тооны цомхотголд орсон, 0.9 хувь нь
байгууллага татан буугдсан, 73.0 хувь нь бусад шалтгаанаар ажил хайж бүртгүүлжээ.
Нийгмийн халамж, даатгал
Нийгмийн халамжийн сангаас 1.6 мянган хүнд 2.1 тэрбум төгрөгийн халамжийн тэтгэвэр,
2.0 мянган хүнд 881.5 сая төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, нийгмийн дэмжлэг туслалцаа
шаардлагатай 1.9 мянган хүнд 678.2 сая төгрөгийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж, 5.6
мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 269.1 сая төгрөгийн тусламж,
хөнгөлөлт, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлийн улсын төсвийн санхүүжилтээр 22.3
мянган хүнд 2.8 тэрбум төгрөгийн тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгосон байна. Өмнөх оны
мөн үеэс халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 66.9 хувиар, олгосон халамжийн
хэмжээ 86.2 хувиар нэмэгджээ.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогод 76.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж,
төлөвлөгөө 37.0 хувиар давж биелсэн байна. Ажилгүйдэл, тэтгэмж, тэтгэврийн сангийн
орлогын төлөвлөгөө 6.3-30.4 хувиар давж биелсэн бол үйлдвэрлэлийн осол мэргэжлээс
шалтгаалах өвчний сангийн орлого 10.7 хувиар тасарчээ. Нийт орлого өмнөх оны мөн үеэс
26.8 хувиар нэмэгдсэн байна.
1

