Page 52 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 52
12 АЖ ҮЙЛДВЭР
Аж үйлдвэрийн салбарт 1.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 1.9 их наяд төгрөгийн
бүтээгдэхүүн борлуулсан ба өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт 1.7 хувиар буурч, борлуулалт 1.2
хувиар нэмэгджээ.
Нийт бүтээгдэхүүний 93.9 хувийг уул уурхай, олборлолт, 4.4 хувийг боловсруулах, 1.7 хувийг
цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарт үйлдвэрлэжээ.
Өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт уул уурхай, олборлолтын салбарт 2.6 хувиар буурч,
боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 5.0 хувиар, цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарт
44.4 хувиар нэмэгдсэн байна.
Үйлдвэрлэсэн гол нэр төрлийн 57 бүтээгдэхүүнийг танилцуулгад оруулснаас буриад гутал,
катодын зэс, талх, дайвар бүтээгдэхүүн, нарийн боов, үхрийн мах, хэвийн боов, сүлжмэл эдлэл,
тэмээний ноосон хөнжил, бетон зуурмаг, хэрчсэн гурил, дулаан эрчим хүч, гоймон, бялуу,
хөшиг, цахилгаан эрчим хүч, тараг 0.8-95.6 хувиар, хайрга, шороо, ажлын хувцас, хулдаасан
хэвлэл, ноолууран алчуур, нөмрөг, ноосон алчуур, нөмрөг, ном 2.0-10.1 дахин нэмэгдэж, бусад
бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 3.9-98.7 хувиар буурснаас лед гэрлийн үйлдвэрлэлт 98.7 хувиар
буурчээ.
Өмнөх оны мөн үеэс аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо 1.9 хувиар нэмэгдэж,
хөдөлмөрийн бүтээмж 3.5 хувиар бага байна.
51

