Page 80 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 80

18                 БАЙГАЛЬ ОРЧИН










              Байгаль цаг агаарын хувьд сарын дундаж температур 15.8 хэмийн дулаан байж, өмнөх оны
              мөн үеэс 1.7 хэмээр дулаан, хур тунадас 61.6 мм-ээр бага байна.

              Агаарын  чанарын  MNS4585:2007  стандартад  харьцуулан  үзэхэд  хүхэрлэг  хий  (SO2),
              нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) стандартаас даваагүй байна.

              Тайлант хугацаанд 176.2 мянган ширхэг мод тарьснаас 18.3 хувь нь навчит мод, 27.5 хувь нь
              бут сөөг, 54.2 хувь нь шилмүүст мод байна. Өмнөх оны мөн үеэс тарьсан шилмүүст мод 3.8
              дахин их, бут сөөг, навчит мод 6.6-11.3 хувиар бага байна.

              Хүлэмжид 69.6 мян.ш тарьц тарьснаас 1 настай тарьц 34.8 хувийг, 2 настай тарьц 65.2 хувийг
              эзэлж байна. Харин ил талбайд 7.3 мянган ширхэг тарьц тарьсан ба үүний 20.5 хувь нь бут сөөг,
              79.5 хувь нь навчит мод байна.

              Өмнөх  оны  мөн  үеэс  хүлэмжид  тарьсан  тарьц  26.1  хувиар,  ил  талбайд  тарьсан  тарьц  19.7
              хувиар нэмэгджээ.






















                                                             79
   75   76   77   78   79   80   81   82   83