Page 34 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 34

5         ЭРҮҮЛ МЭНД






               Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 97 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 8
               өрхийн эрүүл мэндийн төв, 83 нь хувийн эмнэлэг байна. Эдгээрт 440 их эмч, 487 сувилагч
               ажиллаж  байна.  Хувийн  хэвшлийн  16  эмнэлэг  434  ортойгоор  ажиллаж  байгаа  нь
               эмнэлгийн нийт орны 41.7 хувийг эзэлж байна. Аймгийн 10000 хүн тутамд 42 их эмч, 46
               сувилагч, 98 ор, нэг эмчид 241 хүн, нэг сувилагчид 218 хүн ногдож байна.

               Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 683.3 мянган хүнд үзлэг хийснээс 36.0
               хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.  Өмнөх оны мөн үеэс нийт үзлэг 1.7
               хувиар нэмэгдэж, урьдчилан сэргийлэх үзлэг 8.3 хувиар буурчээ.

               Сэргийлэх тарилгад 14.4 мянган хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүний 98.8
               хувь нь бөгөөд өмнөх оны мөн үеэс хамралт 0.3 нэгж хувиар бага байна.
               Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 173.4 мянган хүнд
               үйлчилснээр, өмнөх оны мөн үеэс үйлчлүүлсэн хүний тоо 16.2 хувиар, орлого 5.3 хувиар
               буурчээ.

               Эрүүл  мэндийн  газрын  мэдээгээр  аймгийн  хэмжээнд  2287  эх  амаржин,  542  хүн  нас
               баржээ.  Нас баралтын 2.8 хувийг нялхсын нас баралт эзэлж байна. 1000 хүнд ногдох нас
               баралт  0.8  промилээр,  төрөлт  2.2  промилээр,  1000  амьд  төрөлтөд  ногдох  нялхсын
               эндэгдэл 5.8 промилээр буурсан байна. Тайлант хугацаанд эхийн эндэгдэлгүй ажиллав.

               Халдварт өвчнөөр өвчилсөн 4855 тохиолдол гарсан нь өмнөх оны мөн үеэс 39.7 хувь
               буюу 703.3 продицимилээр буурчээ. Нийт өвчлөлтийн  82.7 хувийг коронавируст халдвар,
               5.9 хувийг мөөгөнцөр, 2.8 хувийг кандид, 1.7 хувийг тэмбүү, 1.5 хувийг салхинцэцэг, 1.1
               хувийг сүрьеэ, 1.1 хувийг хувийн гар хөл амны өвчин, 1.0 хувийг трихоманаз, 0.8 хувийг
               хоолны хордлого, 0.8 хувийг заг хүйтэн, 0.5 хувийг цусан суулга тус тус эзэлж байна.

               Өмнөх оны мөн үеэс 10000 хүнд ногдох коронавируст халдвар 718.2, кандид 5.5, цусан
               суулга 4.2, заг хүйтэн 2.6, трихоманаз 1.2, суулгалт халдвар 0.9 продицимилээр буурч,
               мөөгөнцөр 14.9, салхинцэцэг 6.4,  гар хөл амны өвчин 4.4,  хоолны хордлого 3.3, сүрьеэ
               0.1 продицимилээр тус тус нэмэгджээ.

               Өмнөх  оны  мөн  үед  гарч  байсан    хачигт  рикеттиозоор  өвчилсөн  тохиолдол  гараагүй
               байна. Харин өмнөх оны мөн үед гарч байгаагүй сальмонеллёзоор өвчилсөн 1, гахайн
               хавдраар өвчилсөн 1 тохиолдол тус тус гарчээ.




                                                            35
   29   30   31   32   33   34   35   36   37   38   39