Page 160 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 160
НИЙТИЙН АЖ АХУЙ,
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 28.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 21.8 хувиар
нэмэгдсэн байна. Нийт орлогын 44.1 хувийг орон сууцны, 38.6 хувийг аж ахуйн нэгж, албан
газрын, 8.2 хувийг зочид буудлын, 5.7 хувийг хог тээвэрлэлтийн, 2.2 хувийг зөөврийн цэвэр
ус борлуулалтын, 0.7 хувийг сауны, 0.5 хувийг халуун усны орлого эзэлж байна.
Өмнөх оноос зөөврийн цэвэр усны борлуулалт, халуун ус, орон сууцны болон аж ахуй нэгж,
албан газрын орлого, саун, зочид буудлын орлого 2.3-47.1 хувиар, хог тээвэрлэлтийн орлого
2.4 дахин нэмэгджээ.
Нийтийн аж ахуйн үйлчилгээний нийт орлогын 99.8 хувийг Баян-Өндөр сум эзэлж байна.
Ахуйн үйлчилгээний салбарт 2.0 тэрбум төгрөгийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн нь өмнөх
оноос 7.9 хувиар нэмэгджээ.
Тайлант хугацаанд сууц өмчлөгчдийн 38 холбоод 2.6 тэрбум төгрөгийн орлого, 2.4 тэрбум
төгрөгийн зарлагатай ажилласан ба өмнөх оноос орлого 18.8 хувиар, зардал 26.2 хувиар
нэмэгджээ. Нийт зардлын 24.0 хувийг барилгын засвар үйлчилгээнд зарцуулсан нь өмнөх
оноос 5.5 нэгж хувиар бага байна.
Нийт орлогын 42.2 хувийг үсчин, гоо сайхан, 38.3 хувийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ,
10.8 хувийг хими цэвэрлэгээ, 3.6 хувийг прокат, тоглоомын цэг, 2.9 хувийг гэрэл зураг, 1.5
хувийг гутал засвар, 0.7 хувийг телевизор засварын орлого эзэлж байна.
Ахуйн үйлчилгээний орлогын 98.8 хувийг Баян-Өндөр сум бүрдүүлжээ.
159

