Page 167 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 167
БИЗНЕС РЕГИСТР
Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр тайлант онд 315 хуулийн этгээд шинээр
байгуулагдан, 34 хуулийн этгээд хасагдсанаар (татан буугдсан, шилжсэн) хуулийн этгээдийн
тоо 5715 болж, өмнөх оноос 5.2 хувиар буюу 281-ээр нэмэгджээ.
Статистикийн бизнес регистрийн өгөгдлийн санд 5612 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас
37.8 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа, 8.4 хувь нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 49.8 хувь
нь түр зогсоосон, 3.5 хувь нь бүрэн зогсоосон байна.
Бизнес регистрийн өгөгдлийн сан дахь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж,
байгууллагын 81.8 хувь нь компани, 9.6 хувь нь төрийн бус байгууллага, 5.0 хувь нь төсөвт
байгууллага, 2.3 хувь нь нөхөрлөл, 0.7 хувь нь хоршоо, 0.3 хувь нь төрийн болон орон нутгийн
өмчит үйлдвэрийн газар байна.
Бизнес регистрийн өгөгдлийн сан дахь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа
эрхлэлтийг өмнөх онтой харьцуулбал үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо
11.0 хувиар, түр зогсоосон нэгжийн тоо 56.5 хувиар нэмэгдэж, үйл ажиллагаагаа эхлээгүй
нэгжийн тоо 60.8 хувиар, бүрэн зогсоосон нэгжийн тоо 50.3 хувиар буурчээ.
Бизнес регистрийн өгөгдлийн сан дахь нэгжийн 98.0 хувь нь Баян-Өндөр суманд бүртгэлтэй
байна.
166

