Page 35 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 35

НИЙГМИЙН ДААТГАЛ,


                                                          ХАЛАМЖ





                  Нийгмийн халамжийн сангаас 41.3 мянган хүнд 15.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж,
                  тусламж, хөнгөлөлт олгосноос 1.7 мянган хүнд 5.1 тэрбум төгрөгийн халамжийн тэтгэвэр,
                  2.3  мянган  хүнд  2.1  тэрбум  төгрөгийн  нөхцөлт  мөнгөн  тэтгэмж,  нийгмийн  дэмжлэг
                  туслалцаа шаардлагатай 2.4 мянган хүнд 1.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн
                  тусламж,  9.6  мянган  ахмад  настан  болон  хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдэд  931.8  сая
                  төгрөгийн  тусламж,  хөнгөлөлт,  хүн  амын  хөгжлийг  дэмжих  чиглэлийн  улсын  төсвийн
                  санхүүжилтээр  24.9  мянган  хүнд  5.6  тэрбум  төгрөгийн  тэтгэмж,  тусламж,  хөнгөлөлт
                  олгожээ. Өмнөх оноос хамрагдсан хүн 3.3 хувиар, олгосон халамжийн хэмжээ 8.7 хувиар
                  буурчээ.

                  Тайлант  хугацаанд  аймгаас  үзүүлсэн  нийгмийн  халамжийн  үйлчилгээнд  3527  иргэн
                  хамрагдаж,  тэдгээрт  150.5  сая  төгрөгийг  зарцуулжээ.  Өмнөх  онтой  харьцуулахад

                  хамрагдсан хүний тоо 14.8 хувиар, зарцуулсан зардал 3.8 хувиар нэмэгдсэн байна.

                  Эрүүл  мэнд,  нийгмийн  даатгалын  сангийн  орлогод  183.7  тэрбум  төгрөг  төвлөрүүлснээр,
                  төлөвлөгөө  39.1  хувиар  давж  биелжээ.  Тэтгэмж,  ажилгүйдэл,  үйлдвэрлэлийн  осол,
                  мэргэжлээс  шалтгаалах  өвчин,  тэтгэврийн  сангийн  орлогын  төлөвлөгөө  0.5-28.4  хувиар
                  даван биелсэн байна. Сангийн нийт орлого өмнөх оноос 22.6 хувиар өсжээ.

                  Тайлант хугацаанд 1599 хүн шинээр тэтгэвэр тогтоолгосноос 74.6 хувьд нь өндөр насны,
                  20.3 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 5.1 хувьд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр
                  тогтоожээ. Өмнөх оноос шинээр тэтгэвэр тогтоолгосон хүний тоо 31.9 хувиар нэмэгдсэн
                  байна.

                  Эрүүл  мэндийн  даатгалд  даатгуулагч  106.8  мянган  хүний  66.7 хувь  нь  төр  төлбөрийг  нь
                  даадаг,  33.3  хувь  нь  заавал  даатгуулагсад  байна.  Өмнөх  оноос  эрүүл  мэндийн  даатгалд
                  даатгуулагч 1.4 хувиар нэмэгджээ.










                                                                34
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40