Page 30 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 30
7 БАНК, САНХҮҮ
Монгол банкны мэдээгээр 523.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байгаагийн 1.1
хувийг хугацаа хэтэрсэн зээл, 1.3 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс
зээлийн өрийн үлдэгдэл 30.6 хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн эзлэх хувийн жин 0.6
пунктээр, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувийн жин 1.9 пунктээр буурчээ.
Арилжааны банкууд дахь хадгаламжийн үлдэгдэл 583.6 тэрбум төгрөгт хүрч, аймгийн нэг хүнд
дунджаар 5498587 төгрөгийн, нэг хадгаламж эзэмшигчид 5139914 төгрөгийн хадгаламж
ногдож байна. Өмнөх оны мөн үеэс хадгаламжийн үлдэгдэл 18.7 хувиар нэмэгдэж, хадгаламж
эзэмшигчийн тоо 2.4 хувиар буурчээ.
Арилжааны банкууд дахь төгрөгийн хугацаатай хадгаламжийн сарын хүү 0.3-0.97, долларын
хугацаатай хадгаламжийн сарын хүү 0.1-0.45, зээлийн сарын хүү 1.1-1.9 хувьтай байна.
Банк бус санхүүгийн 5 байгууллага, хадгаламж зээлийн 4 хоршоо 851 хадгаламж эзэмшигчийн
5.3 тэрбум төгрөгийн хадгаламжийг төвлөрүүлж, 1575 иргэн, аж ахуйн нэгжид 8.7 тэрбум
төгрөгийн зээл олгосон байна. Өмнөх оны мөн үеэс олгосон зээлийн хэмжээ 8.9 хувиар,
зээлжигчийн тоо 11.6 хувиар, хадгаламж 19.2 хувиар, хадгаламж эзэмшигчийн тоо 4.7 хувиар
тус тус нэмэгджээ.
30

