Page 26 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 26
6 ГЭМТ ХЭРЭГ
Цагдаагийн газрын мэдээгээр 454 хэрэгт 314 хүн холбогдон шалгагдаж, хэргийн илрүүлэлт
51.4 хувьтай байна. Өмнөх оны мөн үеэс гэмт хэрэгт холбогдогч 60.2 хувиар, бүртгэгдсэн хэрэг
2.2 дахин, 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 35.2 продицимилээр
нэмэгдэж, хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеийн түвшинд байна.
Бүртгэгдсэн хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл нийт хэргийн 31.9 хувийг хүний эрүүл мэндийн
халдашгүй байдлын эсрэг хэрэг, 28.6 хувийг залилах, хөрөнгө завших хэрэг, 21.4 хувийг
хулгайлах хэрэг, 4.8 хувийг дээрэмдэх хэрэг, 2.0 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн
хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг хэрэг, 0.7 хувийг хүнийг амиа хорлох нөхцөл байдалд
хүргэх хэрэг, 10.6 хувийг бусад хэрэг эзэлж байна.
Өмнөх оны мөн үеэс хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын
эсрэг хэрэг 12.5 хувиар, хүчингийн хэрэг 33.3 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын
эсрэг хэрэг 49.5 хувиар, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хэрэг 2.0 дахин, хүн амины
хэрэг 2.5 дахин, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, алдуул мал завших хэрэг
2.5 дахин, залилах, хөрөнгө завших хэрэг 3.3 дахин, хулгайлах хэрэг 4.2 дахин нэмэгдэж, хүнийг
амиа хорлох нөхцөл байдалд хүргэх хэрэг 40.0 хувиар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх
бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 50.0 хувиар, мөрийтэй тоглоом зохион байгуулах хэрэг
71.4 хувиар буурчээ.
Гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 161 хүн гэмтэж, иргэн, аж ахуйн нэгжид 1.1 тэрбум
төгрөгийн хохирол учирсны 56.2 хувийг нь нөхөн төлүүлжээ.
Гэмт хэрэгт холбогдсон 314 хүний 57.6 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 46.8 хувь нь
согтуугаар, 13.1 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн ба 5.7 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд
байна.
Тайлант хугацаанд 18 холбогдогчтой, 8.7 сая төгрөгийн хохирлын хэмжээтэй хүүхдийн үйлдсэн
21 гэмт хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеэс гэмт хэргийн тоо 3.0 дахин, гэмт хэрэгт холбогдогч
2.6 дахин, учруулсан хохирол 7.3 дахин нэмэгджээ.
26

