Page 116 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 116

18      НИЙТИЙН АЖ АХУЙ








               Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 28.0 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс
               23.8  хувиар  нэмэгдсэн  байна.  Нийт  орлогын  44.7  хувийг  орон  сууцны,  39.1  хувийг  аж
               ахуйн нэгж, албан газрын, 7.1 хувийг зочид буудлын, 5.8 хувийг хог тээвэрлэлтийн, 2.2
               хувийг  зөөврийн  ус  борлуулалтын,  0.7  хувийг  халуун  усны,  0.4  хувийг  сауны  орлого
               бүрдүүлж байна.  Өмнөх оны мөн үеэс  зөөврийн цэвэр усны борлуулалт, орон сууцны
               болон аж ахуй нэгж, албан газрын орлого 2.3-17.1 хувиар, зочид буудал, халуун ус, хог
               тээвэрлэлтийн орлого 2.0-2.4 дахин нэмэгдэж, сауны орлого 3.3 хувиар бага байна.

               Нийтийн аж ахуйн үйлчилгээний нийт орлогын 99.8 хувийг Баян-Өндөр сум эзэлж байна.

               Ахуйн үйлчилгээний салбарт 1.3 тэрбум төгрөгийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн нь өмнөх
               оны мөн үеэс 20.2 хувиар нэмэгджээ. Нийт орлогын 46.7 хувийг барьцаалан зээлдүүлэх
               үйлчилгээ, 32.2 хувийг үсчин, гоо сайхан, 8.0 хувийг хими цэвэрлэгээ, 5.4 хувийг прокат,
               тоглоомын  цэг,  4.4  хувийг  гэрэл  зураг,  2.3  хувийг  гутал  засвар,  1.0  хувийг  телевизор
               засварын орлого эзэлж байна.

               Ахуйн үйлчилгээний орлогын 98.2 хувийг Баян-Өндөр сум бүрдүүлжээ.

               Тайлант хугацаанд сууц өмчлөгчдийн холбоод 2.1 тэрбум төгрөгийн орлого, 1.9 тэрбум
               төгрөгийн зарлагатай ажилласан нь өмнөх оны мөн үеэс орлого 9.5 хувиар, зардал 13.9
               хувиар нэмэгджээ. Нийт зардлын 26.4 хувийг барилгын засвар үйлчилгээнд зарцуулсан
               нь өмнөх оны мөн үеэс 5.4 нэгж хувиар их байна.























                                                           117
   111   112   113   114   115   116   117   118   119   120   121