Page 27 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 27
4 БОЛОВСРОЛ
Боловсрол, шинжлэх ухааны газрын мэдээгээр 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий
боловсролын 25 сургуулийн 774 бүлэгт 24.6 мянган хүүхэд суралцаж, сургуулийн өмнөх
боловсролын 39 байгууллагын 306 бүлэгт 8.8 мянган хүүхэд хамрагдаж, эдгээрт 1649
багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Өмнөх хичээлийн жилээс багш, сурган
хүмүүжүүлэгч 5.2 хувиар, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн тоо
22.5 хувиар, суралцагчид 4.7 хувиар нэмэгджээ.
Нийт багш нарын 63.7 хувь нь ерөнхий боловсролын сургуульд, 36.3 хувь нь сургуулийн
өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байна.
Өмнөх хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн нэг сургуульд ногдох
суралцагч 4.7 хувиар, анги дүүргэлт 0.3 хувиар нэмэгдэж, нэг сургуульд ногдох багшийн
тоо 4.8 хувиар, нэг багшид ногдох суралцагчид мөн оны түвшинд байна. Цэцэрлэгийн нэг
бүлэгт ногдох хүүхдийн тоо 21.1 хувиар, нэг цэцэрлэгт ногдох хүүхдийн тоо 22.5 хувиар
өссөн байна.
2021-2022 оны хичээлийн жилд 2.9 мянган хүүхэд 9 болон 12 дугаар ангийг төгссөнөөс
62.6 хувь нь суурь боловсролыг, 37.4 хувь нь бүрэн дунд боловсролыг эзэмшжээ.
Өмнөх хичээлийн жилээс I ангид элсэн орсон суралцагчид 1.0 хувиар, X ангид элсэн
суралцагчид 26.9 хувиар өссөн байна.
Сумдын ЗДТГ-ын мэдээгээр Баян-Өндөр сумын 3 багт 4 хүүхэд, Жаргалант сумын 1 багт
2 хүүхэд аймгийн хэмжээнд нийт 6 хүүхэд сургууль завсардсан байна.
3 их, дээд сургууль, 2 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 2.4 мянган оюутан
суралцаж байгаагийн 54.3 хувь нь их, дээд сургуульд сурч байна. Эдгээр сургуульд 150
багш сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
27

