Page 41 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 41

6          СОЁЛ, БИЕИЙН



                              ТАМИР, СПОРТ









               Аймагт  үйл  ажиллагаа  явуулж  байгаа  номын  төвүүд  43.2  мянган  ширхэг  хөмрөгийн
               номтой  ба  8.4  мянган  хүнд  уншигчийн  карт  нээн  өгч,  86.5  мянган  хүнд  136.0  мянган
               ширхэг ном, хэвлэл олгон үйлчилжээ.

               Соёл урлагийн байгууллагууд 171 удаа тоглолт хийн , 64.4 мянган хүнд тоглолт болон
               үзмэрээ толилуулан, 926 удаагийн ажил зохион байгуулан 192.8 мянган хүнийг хамруулж,
               109.8 сая төгрөгийн орлоготой ажиллажээ. Өмнөх оноос тоглолт 2.8 дахин, үзэгчдийн тоо
               2.3 дахин, зохиогдсон ажил 96.6 хувиар, хамрагдсан хүний тоо 22.3 хувиар нэмэгдсэн
               байна.

               Манай аймгийн баг, тамирчид спортын уралдаан, тэмцээнээс 692 медаль хүртсэний 30.6
               хувь нь алт, 32.2 хувь нь мөнгө, 37.1 хувь нь хүрэл медаль байна. Үүнээс дэлхийн аварга
               шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгөн медаль 2 хүрэл; ази тивийн аварга шалгуулах
               тэмцээнээс 8 алт, 12 мөнгө, 10 хүрэл медаль хүртжээ. Спортын болон биеийн тамирын
               чийрэгжүүлэлтийн 51 төрлийн секцэд 20.2 мянган хүн хичээллэсний 74.3 хувь нь насанд
               хүрэгчид, 25.7 хувь нь өсвөр үеийнхэн байна.



















                                                            42
   36   37   38   39   40   41   42   43   44   45   46