Page 87 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 87
14 АЖ ҮЙЛДВЭР
Аж үйлдвэрийн салбарт 3.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 4.1 их наяд
төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан ба өмнөх оноос үйлдвэрлэлт 1.7 хувиар буурч,
борлуулалт 6.5 хувиар өсжээ.
Нийт бүтээгдэхүүний 93.3 хувийг уул уурхайн олборлох, 5.1 хувийг боловсруулах, 1.6
хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэжээ.
Боловсруулах салбарын үйлдвэрлэлтийн 49.9 хувийг төмрийн үйлдвэрлэл, 16.8 хувийг
хүнсний бүтээгдэхүүн, 16.2 хувийг ноосон нэхмэлийн үйлдвэрлэл, 6.4 хувийг хувцас
үйлдвэрлэл, 5.5 хувийг төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл, 1.6 хувийг резинэн
болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 1.6 хувийг машин тоног төхөөрөмжөөс бусад
төмөр эдлэл үйлдвэрлэл, 1.3 хувийг хэвлэх үйлдвэрлэл, 0.3 хувийг түлш үйлдвэрлэл, 0.3
хувийг цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэл, 0.1 хувийг тавилга үйлдвэрлэл эзэлж
байна.
Өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт уул уурхай, олборлолтын салбарт 2.8 хувиар буурч,
боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 15.9 хувиар, цахилгаан, хий, уур агааржуулалтын
салбарт 19.2 хувиар нэмэгдсэн байна.
Үйлдвэрлэсэн гол нэр төрлийн 57 бүтээгдэхүүнийг судалгаанд хамруулснаас оёмол
хөнжил, хайрга шороо, металл бэлдэц, вакум хаалга, цонх, хивс, тараг, боловсруулсан
шингэн сүү, авто машины суудлын бүрээс, талх, нарийн боов, тэмээний ноосон хөнжил,
буриад гутал, лед гэрэл, хөшиг, хэвийн боов, дайвар бүтээгдэхүүн, бусад хэвлэмэл зүйлс,
ажлын хувцас, цахилгаан эрчим хүч, ноосон алчуур, нөмрөг, ноолууран алчуур, нөмрөг,
хулдаасан хэвлэл, бялуу, хэрчсэн гурил, үхрийн мах 2.8-94.1 хувиар, гоймон, адууны мах,
барилгын хаалга цонх, цахилгаан дамжуулагч уртасгагч, ном 2.4-14.4 дахин өсөж, зэсийн
баяжмал гудас, матрас, хийжүүлсэн ус рашаан, эсгий, молибдены баяжмал, хонины мах,
сүлжмэл эдлэл, ган төмөр хийц, дулаан эрчим хүч, багш, бууз, хуушуур, хүчилтөрөгч,
хүчилтөрөгч, хиамны зүйл, шавардлагын зуурмаг, хүснэгт маягт, бээлий, зайрмаг,
ямааны мах, төмөр бетон эдлэл, амтат ус, ундаа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 0.5-98.7
хувиар буурсны дотор амтат ус, ундаа 98.7 хувиар буурчээ.
Өмнөх оноос аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо 2.9 хувиар нэмэгдэж,
хөдөлмөрийн бүтээмж 4.1 хувиар буурсан байна.
88

