Page 145 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 145
16 АЖ ҮЙЛДВЭР
Аж үйлдвэрийн салбарт 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 3.9 их
наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан ба өмнөх оноос үйлдвэрлэлт 55.6 хувиар,
борлуулалт 57.3 хувиар нэмэгджээ.
Нийт бүтээгдэхүүний 99.99 хувь нь Баян-Өндөр суманд, 0.01 хувь нь
Жаргалант суманд үйлдвэрлэгдсэн байна.
Нийт бүтээгдэхүүний 94.3 хувийг уул уурхай, олборлолт, 4.3 хувийг
боловсруулах, 1.4 хувийг цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарт
үйлдвэрлэжээ.
Боловсруулах салбарын үйлдвэрлэлтийн 51.2 хувийг металл боловсруулах
үйлдвэрлэл, 16.3 хувийг нэхмэл болон сүлжмэл хувцас үйлдвэрлэл, 14.3 хувийг
хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 9.2 хувийг төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн
эдлэл, 5.1 хувийг хувцас үйлдвэрлэл, 1.3 хувийг резин болон хуванцар бүтээгдэхүүн
үйлдвэрлэл, 1.3 хувийг машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл,
0.8 хувийг хэвлэх үйл ажиллагаа эзэлж байна.
Өмнөх оноос үйлдвэрлэлт цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарт 0.5
хувиар, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4.4 хувиар, уул уурхай, олборлолтын
салбарт 60.6 хувиар нэмэгдсэн байна.
Үйлдвэрлэсэн гол нэр төрлийн 57 бүтээгдэхүүнийг судалгаанд хамруулснаас
хүснэгт маягт, катодын зэс, хүчилтөрөгч, молибдены баяжмал, ямааны мах, хивс,
бусад хэвлэмэл зүйлс, хонины мах, хэвийн боов, сүлжмэл эдлэл, гудас, матрас,
нарийн боов, төмөр бетон эдлэл, талх, цахилгаан эрчим хүч, дулаан эрчим хүч, бууз,
банш, эсгий, үхрийн мах, бялуу, хиам, бээлий, бетон зуурмаг, дайвар бүтээгдэхүүн,
боловсруулсан шингэн сүү, ноолууран алчуур, нөмрөг, тараг, буриад гутал, хайрга,
амтат ус, ундаа, 1.3-87.2 хувиар, ажлын хувцас, ноосон алчуур, нөмрөг, хөшиг 2.5-3.0
144

