Page 180 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 180
20 НИЙТИЙН АЖ АХУЙ
Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 23.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос
12.8 хувиар нэмэгдсэн байна. Нийт орлогын 46.1 хувийг орон сууцны, 40.1 хувийг аж
ахуйн нэгж, албан газрын, 6.8 хувийг зочид буудлын, 2.9 хувийг хог тээвэрлэлтийн,
2.7 хувийг зөөврийн ус борлуулалтын, 0.8 хувийг сауны, 0.5 хувийг халуун усны, 0.1
хувийг засвар үйлчилгээний орлого эзэлж байна.
Өмнөх оноос орон сууц, зөөврийн цэвэр ус борлуулалт, аж ахуйн нэгж албан
газар, хог тээвэрлэлт болон сауны орлого 10.1-32.3 хувиар нэмэгдэж, зочид буудал,
халуун ус, засвар үйлчилгээний орлого 7.0-47.7 хувиар буурчээ.
Нийтийн аж ахуйн үйлчилгээний нийт орлогын 99.8 хувийг Баян-Өндөр сум
эзэлж байна.
Сууц өмчлөгчдийн 37 холбоод 2.2 тэрбум төгрөгийн орлого, 1.9 тэрбум
төгрөгийн зарлагатай ажиллажээ. Өмнөх оноос орлого 18.2 хувиар, зарлага 8.5
хувиар нэмэгдсэн байна. Барилгын засвар үйлчилгээний зардалд 556.3 сая төгрөг
буюу нийт зардлын 29.5 хувийг зарцуулсан нь өмнөх оноос 1.3 нэгж хувиар бага
байна.
Ахуйн үйлчилгээний салбарт 1.8 тэрбум төгрөгийн үйлчилгээг иргэдэд
үзүүлсэн нь өмнөх оноос 2.1 хувиар бага байна.
Нийт орлогын 46.9 хувийг үсчин, 37.6 хувийг барьцаалан зээлдүүлэх, 9.0
хувийг хими цэвэрлэгээ, 2.4 хувийг гэрэл зураг, 2.3 хувийг прокат, тоглоомын цэг, 1.2
хувийг гутал засвар, 0.6 хувийг телевизор засварын орлого эзэлж байна.
Ахуйн үйлчилгээний салбарын нийт орлогын 99.9 хувийг Баян-Өндөр сум
бүрдүүлжээ.
179

