Page 187 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 187
21 БИЗНЕС РЕГИСТР
Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр тайлант онд 300 аж ахуйн нэгж шинээр
байгуулагдан, 27 аж ахуйн нэгж хасагдсанаар (татан буугдсан, шилжсэн) хуулийн
этгээдийн тоо 5434 болж, өмнөх оноос 5.3 хувиар буюу 273 нэгжээр нэмэгджээ.
Статистикийн бизнес регистрийн санд 5339 аж ахуйн нэгж бүртгэлтэй
байгаагаас 1911 буюу 35.8 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 22.6 хувь нь
үйл ажиллагаагаа эхлээгүй, 33.5 хувь нь түр зогсоосон, 7.4 хувь нь бүрэн зогсоосон
байна.
Бизнес регистрийн сан дахь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж
байгууллагын 77.2 хувь нь компани, 12.7 хувь нь төрийн бус байгууллага, 5.4 хувь нь
төсөвт байгууллага, 2.2 хувь нь зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, 0.8
хувь нь хоршоо, 0.7 хувь нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, 0.4 хувь
төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байна.
Бизнес регистрийн сан дахь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа
эрхлэлтийг өмнөх онтой харьцуулбал үйл ажиллагаа явуулж байгаа нэгж 18.3 хувиар
буурч, үйл ажиллагаагаа эхлээгүй нэгжийн тоо 22.5 хувиар, түр зогсоосон нэгжийн
тоо 35.8 хувиар, бүрэн зогсоосон нэгжийн тоо 39.9 хувиар нэмэгджээ.
Бизнес регистрийн сан дахь нэгжийн 98.0 хувь нь Баян-Өндөр суманд
бүртгэлтэй байна.
186

