Page 3 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 3

1         ХҮН АМ, ӨРХ








                    Тайлант оны эцэст аймгийн өрхийн тоо 29.1 мянга, хүн амын тоо 106.1 мянгад

            хүрч, хүйсийн харьцаа 96.6 байна. Хүн амын 58.9 хувь нь 16-59 насныхан, 32.9 хувь

            нь  0-15  насныхан,  8.2  хувь  нь  60  ба  түүнээс  дээш  насныхан  байна.  90-ээс  дээш
            насны  89  өндөр  настан  байгаагаас  100  настай  1,  101  настай  1,  106  настай  1  хүн

            байгаа нь Баян-Өндөр сумын иргэд байна.
                    Аймгийн  нийт  өрхийн  96.5  хувь,  хүн  амын  96.7  хувь  нь  Баян-Өндөр  суманд

            оршин сууж байна. Багуудаас хамгийн их хүн амтай нь Зэст, Баянцагаан, Хүрэнбулаг,

            Уурхайчин,  Согоот,  Дэнж,  Оюут,  Яргуйт,  Цагаанчулуут,  Эрдэнэ  баг  бөгөөд  эдгээрт
            5.4-7.4  мянган  хүн  оршин  сууж  байгаа  нь  Баян-Өндөр  сумын  нийт  хүн  амын  59.9

            хувийг эзэлж байна.
                    Өмнөх оноос хүн амын тоо 0.7 хувиар, өрхийн тоо 1.7 хувиар нэмэгджээ.

                    Аймгийн хэмжээнд 78 бүтэн өнчин, 973 хагас өнчин хүүхэд, 18 хүртэлх насны

            хүүхэдтэй өрх толгойлсон  эх 1250, өрх толгойлсон эмэгтэйчүүд  2662 байна. Өмнөх
            оноос өрх толгойлсон эмэгтэйчүүд 3.0 хувиар, бүтэн өнчин хүүхдийн тоо 3.7 хувиар

            буурч,  18  хүртэлх  насны  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх  0.1  хувиар,  хагас  өнчин
            хүүхдийн тоо 4.2 хувиар нэмэгдсэн байна.

                    Тайлант онд төрсөн 2239 хүүхдийг иргэний бүртгэлд бүртгэн, нас барсан 651
            хүнийг иргэний бүртгэлээс хасч, 508 гэрлэлтийг бүртгэн, 147 гэрлэлт цуцлагдаж, 52

            хүүхэд  үрчлэгджээ.  Өмнөх  оноос  төрөлт  7.8  хувиар,  гэр  бүл  цуцлалт  5.8  хувиар,

            үрчлэлт 18.8 хувиар буурч, нас баралт 20.1 хувиар, гэрлэлт 20.1 хувиар нэмэгджээ.
                    Нийт  төрсөн  хүүхдийн  51.8  хувь  нь  хүү,  48.2  хувь  нь  охин  ба    төрөх  үеийн

            хүйсийн харьцаа 107.5 байна.
                    Аймгийн  хэмжээнд  651  хүн  нас  барсны  57.6  хувь  нь  эрэгтэйчүүд  байгаа  нь

            өмнөх оноос 0.2 нэгж хувиар буурчээ.
                                                            2
   1   2   3   4   5   6   7   8