Page 49 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 49
5 БОЛОВСРОЛ
Боловсрол, шинжлэх ухааны газрын мэдээгээр 2021-2022 оны хичээлийн жилд
ерөнхий боловсролын 25 сургуулийн 742 бүлэгт 23.5 мянган хүүхэд суралцаж,
сургуулийн өмнөх боловсролын 39 байгууллагын 302 бүлэгт 7.2 мянган хүүхэд
хамрагдаж, эдгээрт 1568 багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Өмнөх
хичээлийн жилээс багш, сурган хүмүүжүүлэгчийн тоо 0.4 хувиар, сургуулийн өмнөх
боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн тоо 18.1 хувиар буурч, суралцагчид 4.4
хувиар нэмэгджээ.
Нийт багш нарын 73.3 хувь нь ерөнхий боловсролын сургуульд, 26.7 хувь нь
сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байна.
Өмнөх хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн нэг сургуульд
ногдох суралцагч 0.2 хувиар, анги дүүргэлт 3.3 хувиар, нэг багшид ногдох
суралцагчид 5.7 хувиар нэмэгдэж, нэг сургуульд ногдох багшийн тоо 5.0 хувиар
буурчээ. Цэцэрлэгийн нэг бүлэгт ногдох хүүхдийн 15.1 хувиар, нэг цэцэрлэгт ногдох
хүүхдийн тоо 20.2 хувиар буурсан байна.
2020-2021 оны хичээлийн жилд 2.7 мянган хүүхэд 9 болон 12 дугаар ангийг
төгссөнөөс 53.8 хувь нь суурь боловсролыг, 46.2 хувь нь бүрэн дунд боловсролыг
эзэмшжээ.
Өмнөх хичээлийн жилээс I ангид элсэн орсон суралцагчид 2.6 хувиар бага, X
ангид элсэн суралцагчид 2.0 хувиар их байна.
Ерөнхий боловсролын сургуулийн стандарт хангалт 99.9 хувь, А,В-ийн эзлэх
хувь 91.1 хувьтай байгаагаас бүрэн дунд болон суурь боловсролын А,В-ийн эзлэх
хувь 89.9 хувь, бага боловсролын А,В-ийн эзлэх хувь 93.6 хувьтай байна.
48

