Page 80 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 80

хэрэг 2.8 дахин, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх хэрэг 3.0 дахин буюу 4-

            өөр нэмэгдэж, хүн амины болон дээрэмдэх хэрэг өмнөх оны түвшинд байна.
                    Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 1.3 тэрбум төгрөгийн

            хохирол  учирч,  18  хүн  нас  барж,  238  хүн  гэмтжээ.  Нийт  хохирлын  41.4  хувийг  нь

            нөхөн төлүүлсэн байна.
                    Гэмт  хэрэгт  холбогдсон  408  хүний  65.0  хувь  нь  эрхэлсэн  ажил  хөдөлмөргүй,

            46.6 хувь нь согтуугаар, 15.7 хувь нь  бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн ба 5.6 хувь нь 18
            хүртэлх насны хүүхэд байна.

                    23  холбогдогчтой,  16.6  сая  төгрөгийн  хохирлын  хэмжээтэй  хүүхдийн  үйлдсэн
            17  гэмт  хэрэг  гарсан  ба  гэмт  хэргийн  тоо  өмнөх  оноос  6.3  хувиар,  холбогдогч  15.0

            хувиар, учруулсан хохирлын хэмжээ 16.9 хувиар тус тус нэмэгджээ.

                    Хэв журмын нөхцөл байдлын хувьд 718 хүн эрүүлжигдэн, 592 хүн захиргааны
            шийтгэлээр  баривчлагдсан  байна.  Өмнөх  оноос  баривчлагдсан  хүний  тоо    32.3

            хувиар, эрүүлжүүлэгдсэн хүний тоо  71.9 хувиар буурчээ.
                    Согтуугаар  тээврийн  хэрэгсэл  жолоодон  замын  хөдөлгөөнд  оролцож  байсан

            1646  жолоочийг  илрүүлэн,  зөрчил  гаргасан  1311  жолоочийн  эрхийг  тодорхой
            хугацаагаар  хасч  шийтгэжээ.  Өмнөх  оноос  согтуугаар  тээврийн  хэрэгсэл  жолоодон

            замын  хөдөлгөөнд  оролцсон  жолоочийн  тоо  11.5  хувиар,  эрх  хасалт  17.6  хувиар

            нэмэгдсэн байна.
                    Шүүхээр  2021  хэрэг  шийдвэрлэсний  1.9  хувийг  захиргааны,  16.0  хувийг

            эрүүгийн,  82.1  хувийг  иргэний  хэрэг  эзэлж  байна.  Өмнөх  оноос  нийт  шийдвэрлэсэн

            хэрэг  4.7  хувиар,  эрүүгийн  хэрэг  17.6  хувиар,  иргэний  хэрэг  2.3  хувиар  буурч,
            захиргааны хэрэг 26.7 хувиар нэмэгджээ.

                    Аймгийн  хэмжээнд  78  гал  түймэр,  галын  зөрчил  гарснаас  пийшин,  зуух,
            яндангийн  цоонолтоос  20,  ил  задгай  гал,  асгасан  үнс  нурамнаас  5,  цахилгаан

            угсралт, ашиглалтын буруугаас 24, лаа, дэн, тамхи, чүдэнзний галаас 8 гал түймэр,
            галын зөрчил гарчээ. Эдгээрээс 57.3 сая төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оноос

            44.4 хувиар буурчээ.
















                                                            79
   75   76   77   78   79   80   81   82   83   84   85