Page 79 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 79
9 ГЭМТ ХЭРЭГ
Цагдаагийн газрын мэдээгээр 504 хэрэгт 408 хүн холбогдон шалгагдаж,
хэргийн илрүүлэлт 54.7 хувьтай байна. Өмнөх оноос бүртгэгдсэн хэрэг 5.4 хувиар,
холбогдогч 3.1 хувиар, 18–аас дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 3.9
продицимилээр буурч, хэргийн илрүүлэлт 1.1 нэгж хувиар их байна.
Нийт бүртгэгдсэн хэргийн 60.1 хувь нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 35.1 хувь нь
согтуугаар үйлдэгдсэн хэрэг, 16.1 хувь нь хүнд хэрэг байгаа ба өмнөх оноос хэрэг
бүртгэлтийн хэрэг 9.8 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 12.8 хувиар, хүнд
гэмт хэрэг 33.1 хувиар буурчээ.
Бүртгэгдсэн хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл нийт хэргийн 39.3 хувийг хүний
эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг, 19.8 хувийг залилах, хөрөнгө завших
хэрэг, 15.5 хувийг хулгайн хэрэг, 4.4 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн
хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг хэрэг, 4.0 хувийг мөрийтэй тоглоом зохион
байгуулах хэрэг, 2.8 хувийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль
бусаар ашиглах хэрэг, 2.6 хувийг хүчингийн хэрэг, 1.6 хувийг дээрэмдэх хэрэг, 1.0
хувийг малын хулгайн хэрэг, 0.6 хувийг хүн амины хэрэг, 8.4 хувийг бусад хэрэг эзэлж
байна.
Өмнөх оноос хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хэрэг 7.5 хувиар,
хүчиндэх хэрэг 13.3 хувиар, малын хулгайн хэрэг 28.6 хувиар, нийтийн албаны ашиг
сонирхлын эсрэг хэрэг 33.3 хувиар, хулгайлах хэрэг 38.6 хувиар, хүрээлэн байгаа
орчны эсрэг хэрэг 40.0 хувиар, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг хэрэг
50.0 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, алдуул мал
завших хэрэг 73.3 хувиар буурч, залилах, хөрөнгө завших хэрэг 8.7 хувиар,
хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг хэрэг
10.0 хувиар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах
78

