Page 90 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 90

11         БАНК САНХҮҮ










                    Монгол банкны мэдээгээр тайлант оны эцэст 456.4 тэрбум төгрөгийн зээлийн

            өрийн  үлдэгдэл  байгаагийн  0.9  хувийг  хугацаа  хэтэрсэн  зээл,  1.7  хувийг  чанаргүй
            зээл эзэлж байна. Өмнөх оноос зээлийн өрийн үлдэгдэл 39.9 хувиар нэмэгдсэн хэдий

            ч  хугацаа  хэтэрсэн  зээлийн  нийт  зээлийн  өрийн  үлдэгдэлд  эзлэх  хувь  3.2  нэгж
            хувиар, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.7 нэгж хувиар буурсан байна.

                    Арилжааны  банкууд  дахь  иргэдийн  мөнгөн  хадгаламж  411.3  тэрбум  төгрөгт
            хүрч,  аймгийн  нэг  хүнд  дунджаар  3874680  төгрөгийн,  нэг  хадгаламж  эзэмшигчид

            3623275  төгрөгийн  хадгаламж  ногдож  байна.  Өмнөх  оноос  хадгаламжийн  үлдэгдэл

            4.3 хувиар нэмэгдэж, хадгаламж эзэмшигчийн тоо 0.7 хувиар буурчээ.
                    Банкуудын  төгрөгийн  хугацаатай  хадгаламжийн  сарын  хүү  0.25-0.82  хувь,

            зээлийн сарын хүү 1.1-1.9 хувьтай байна.

                     Банк  бус  санхүүгийн  5  байгууллага,  6  хадгаламж  зээлийн  хоршоо  740
            хадгаламж эзэмшигчийн 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжийг төвлөрүүлж, 2216 иргэд,

            аж  ахуйн  нэгжид  17.9  тэрбум  төгрөгийн  зээл  олгосон  байна.  Өмнөх  оноос  олгосон
            зээлийн  хэмжээ  98.1  хувиар,  хадгаламж  40.1  хувиар,  хадгаламж  эзэмшигчийн  тоо

            11.3 хувиар, зээлжигчийн тоо 5.3 хувиар нэмэгджээ.












                                                            89
   85   86   87   88   89   90   91   92   93   94   95