Page 94 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 94
12 ТӨСӨВ САНХҮҮ
Аймгийн төсөвт 129.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл
108.1 хувьтай байна. Татварын орлогын төлөвлөгөө 14.5 хувиар давж, татварын бус
орлогын төлөвлөгөө 0.4 хувиар тасарчээ.
Орон нутгийн төсвөөс төлөвлөгөөт санхүүжилтийн 88.6 хувь буюу 129.1 тэрбум
төгрөгийн зарлага санхүүжилт хийсний 0.3 хувийг эргэн төлөгдөх төлбөрийг хассан
цэвэр зээлд, 4.2 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 19.3 хувийг бараа
үйлчилгээний зардалд, 21.4 хувийг татаас ба урсгал шилжүүлэгт, 23.3 хувийг
хөрөнгийн зардалд, 31.5 хувийг цалин хөлсөнд зарцуулсан байна.
Салбарын хувьд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн салбарт 0.1 хувийг,
эдийн засгийн бусад салбарт 0.6 хувийг, эрүүл мэнд, спортын салбарт 2.4 хувийг,
ангилагдаагүй бусад зардалд 23.3 хувийг, боловсрол, соёл урлагийн салбарт 30.5
хувийг, нийтийн ерөнхий үйлчилгээнд 43.1 хувийг зарцуулжээ.
Өмнөх оноос орлого 4.9 хувиар, нийт зарлага санхүүжилт 2.6 хувиар бага
байна.
Тайлант онд орон нутгийн төсөвт байгууллагуудын дүнгээр 1.1 сая төгрөгийн
өглөгтэй байгаагийн 15.7 хувийг цалингийн, 84.3 хувийг хоол хүнсний өглөг эзэлж
байна.
93

