Page 10 - Орхон аймгийн нийгэм эдийн засгийн байдал I
P. 10

Худалдаа, үйлчилгээ


                  Худалдаа,  нийтийн  хоолны  680  цэг  21.2  тэрбум  төгрөгийн  бараа  гүйлгээ  хийж,  бараа
                  гүйлгээний нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 35.8 хувиар нэмэгджээ.

                  ЗУРАГ 14. ХУДАЛДАА, НИЙТИЙН ХООЛНЫ ЦЭГИЙН ТОО, бүтцээр


























                  Нийт  бараа  гүйлгээний  44.9  хувийг  хүнсний  дэлгүүр,  29.5  хувийг  шатахууны  борлуулалт,
                  10.0 хувийг зоогийн газар, 10.0 хувийг эм борлуулалт, 4.5 хувийг барааны дэлгүүр, 0.5 хувийг
                  авто засварын газар, 0.4 хувийг барилгын материалын дэлгүүр, 0.1 хувийг контейнер, 0.1
                  хувийг авто сэлбэгийн дэлгүүрийн орлого эзэлж байна.

                  Нийтийн хоолны 111 цэг салбар 2.1 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ хийсэн нь өмнөх оны
                  мөн үеэс 89.5 хувиар, ресторан, баарны орлого 2.4 дахин нэмэгджээ. Нийтийн хоолны бараа
                  гүйлгээний 88.4 хувийг ресторан, баарны орлого эзэлж байна.

                  Өмнөх  оны  мөн  үеэс  хүнсний  дэлгүүр,  контейнер,  авто  засвар,  эм  борлуулалт,  зоогийн
                  газрын орлого 4.3-89.5 хувиар, шатахуун борлуулалтын орлого 2.4 дахин, авто сэлбэгийн
                  дэлгүүрийн орлого 2.5 дахин, барилгын материалын дэлгүүрийн орлого 4.1 дахин нэмэгдэж,
                  ТҮЦ-ийн орлого 35.3 хувиар, барааны дэлгүүрийн орлого 27.5 хувиар буурчээ.

                  ЗУРАГ 15. ХУДАЛДАА, НИЙТИЙН ХООЛНЫ БАРАА ГҮЙЛГЭЭНИЙ ӨСӨЛТ, БУУРАЛТ, хувиар



                  130.0
                                                                  89.5
                   80.0      54.0                                                                       51.5

                   30.0                                4.3                                 12.7

                   -20.0
                                         -27.5                                 -35.3
                   -70.0
                              Эм       Барааны      Хүнсний      Зоогийн       ТҮЦ      Контейнер      Авто
                          борлуулалт    дэлгүүр     дэлгүүр       газар                              засварын
                                                                                                       газар


                  Нийт бараа гүйлгээний 98.9 хувь нь Баян-Өндөр суманд хийгдсэн байна.


                                                                9
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15