Page 7 - Орхон аймгийн нийгэм эдийн засгийн байдал I
P. 7
Өмнөх оны мөн үеэс төсвийн нийт зарлага санхүүжилт 40.9 хувиар, төсвийн орлого 5.7
дахин нэмэгджээ.
ЗУРАГ 9. ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, тэрбум төгрөг
15.0
12.0
12.2
9.0 10.5 10.0
4.8
6.0 4.4
2.6
1.8
3.0
2.1
0.0
2020 2021 2022 2023
Нийт орлого Нийт зарлага
Банк, санхүү
Монгол банкны мэдээгээр 508.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байгаагийн 1.6
хувийг хугацаа хэтэрсэн зээл, 1.6 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс
зээлийн өрийн үлдэгдэл 9.3 хувиар, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувийн жин 0.9 нэгж
хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн эзлэх хувийн жин 0.1 нэгж хувиар буурсан байна.
Тайлант сарын эцэст хадгаламжийн үлдэгдэл 380.4 тэрбум төгрөгт хүрч, аймгийн нэг хүнд
дунджаар 3583272 төгрөгийн, нэг хадгаламж эзэмшигчид 3503785 төгрөгийн хадгаламж
ногдож байна. Өмнөх оны мөн үеэс хадгаламжийн үлдэгдэл 5.6 хувиар, хадгаламж
эзэмшигчийн тоо 5.2 хувиар буурчээ.
Үнэ
Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын судалгааг хэрэглээний сагс дахь 313
нэр төрлөөр судалдаг. Судалгааны дүнгээр үнийн ерөнхий индекс өмнөх сартай
харьцуулахад 100.9 хувь байгаа бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 111.5 хувьтай байна.
Өмнөх оны мөн үеэс холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ, согтууруулах ундаа, тамхи,
амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, орон сууц, ус,
цахилгаан, түлш, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа, тээвэр, хувцас, бөс бараа, гутал,
хүнсний бараа, бусад бараа үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний
бүлгүүдийн индекс 0.2-24.6 хувиар өссөн бол боловсролын үйлчилгээний бүлгийн хувьд
өмнөх оны мөн үеийн түвшинд байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн индексийн өсөлтөд дээд
болон 1, 2 дугаар зэргийн гурил, гоймон, цагаан будаа, талх, гурилан бүтээгдэхүүний үнэ
22.8-65.9 хувиар, мах махан бүтээгдэхүүний үнэ 9.6-47.6 хувиар, өндөг, сүү, сүүн
бүтээгдэхүүний үнэ 4.0-33.9 хувиар, төрөл бүрийн өөх, тосны үнэ 33.3-78.5 хувиар, маргарин
6

