Page 2 - Орхон аймгийн нийгэм эдийн засгийн байдал I
P. 2

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН
                                           2023 ОНЫ 01 САРЫН ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГА


                            Ажил эрхлэлт


                  Тайлант сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 101 иргэн ажил хайж бүртгүүлсэн
                  нь  өмнөх  оны  мөн  үеэс  55.9  хувиар  бага  ба  бүртгэгдсэн  ажилгүйчүүдийн  20.8  хувь  нь
                  сургууль төгссөн, 4.9 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 4.0 хувь нь орон тооны цомхотголд
                  орсон, 4.0 хувь нь байгууллага татан буугдсан, 66.3 хувь нь бусад шалтгаанаар  ажил хайж
                  бүртгүүлжээ.

                             Нийгмийн халамж, даатгал



                  Нийгмийн халамжийн сангаас 1.4 мянган хүнд 428.5 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, 1.8
                  мянган хүнд 179.0 сая төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, нийгмийн дэмжлэг туслалцаа
                  шаардлагатай 497 хүнд 133.9 сая төгрөгийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж, 274 ахмад
                  настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 30.5 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт, хүн
                  амын  хөгжлийг  дэмжих  чиглэлийн  улсын  төсвийн  санхүүжилтээр  41.3  мянган  хүнд  3.4
                  тэрбум  төгрөгийн  тэтгэмж,  тусламж,  хөнгөлөлт  олгосон  байна.  Өмнөх  оны  мөн  үеэс
                  халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүн 77.0 хувиар, олгосон халамжийн  хэмжээ 2.0 дахин
                  нэмэгджээ.

                  ЗУРАГ 1. ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН
                  САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, тэрбум төгрөг

                  20.0                              15.3     14.8  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн
                                                                   орлогод       14.5     тэрбум      төгрөгийг
                  15.0                11.7                         төвлөрүүлж, төлөвлөгөө 38.7 хувиар давж
                            9.6                                    биелсэн  байна.  Ажилгүйдэл,  тэтгэврийн
                  10.0
                                                18.1               сангийн  орлогын  төлөвлөгөө  12.8-35.6
                                                          14.5     хувиар  давж  биелсэн  бол  тэтгэмж,
                   5.0     10.0       11.5
                                                                   үйлдвэрлэлийн         осол      мэргэжлээс

                   0.0                                             шалтгаалах  өвчний  сангийн  орлого  14.6-
                           2020      2021       2022      2023     51.4 хувиар  тасарчээ. Нийт орлого өмнөх
                                Орлого        Зарлага              оны мөн үеэс 19.9 хувиар бага байна.

                  Тайлант хугацаанд 120 хүнд шинээр тэтгэвэр тогтоосноос 68.3 хувьд нь өндөр насны, 26.7
                  хувьд  нь  хөгжлийн  бэрхшээлтэй  иргэний,  5.0  хувьд  нь  тэжээгчээ  алдсаны  тэтгэвэр
                  тогтоожээ. Тэтгэвэр тогтоолгосон хүний тоо өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар нэмэгджээ.

                            Эрүүл мэнд


                  Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 68.0 мянган хүнд үзлэг хийснээс 34.0
                  хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Өмнөх оны мөн үеэс нийт үзлэг 18.0
                  хувиар, урьдчилан сэргийлэх үзлэг 9.7 хувиар нэмэгдсэн байна.




                                                                1
   1   2   3   4   5   6   7