Page 128 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 128
АЖ ҮЙЛДВЭР
Аж үйлдвэрийн салбарт 3.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 4.2 их наяд
төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан ба өмнөх оноос үйлдвэрлэлт 2.1 хувиар буурч,
борлуулалт 6.4 хувиар өсжээ.
Нийт бүтээгдэхүүний 92.7 хувийг уул уурхай, олборлолт, 5.5 хувийг боловсруулах, 1.8 хувийг
цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарт үйлдвэрлэжээ.
Өмнөх оноос цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарын үйлдвэрлэлт 31.4 хувиар,
боловсруулах салбарын үйлдвэрлэлт 21.6 хувиар нэмэгдэж, уул уурхай, олборлолтын
салбарын үйлдвэрлэлт 3.7 хувиар буурсан байна.
Боловсруулах салбарын үйлдвэрлэлтийн 47.0 хувийг металл боловсруулах үйлдвэрлэл, 18.6
хувийг нэхмэл болон сүлжмэл хувцас үйлдвэрлэл, 16.9 хувийг хүнсний бүтээгдэхүүн
үйлдвэрлэл, 6.7 хувийг төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл, 5.9 хувийг хувцас
үйлдвэрлэл, 1.5 хувийг резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 1.5 хувийг машин
тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл, 1.3 хувийг хэвлэх үйл ажиллагаа
эзэлж байна.
Үйлдвэрлэсэн гол нэр төрлийн 57 бүтээгдэхүүнийг судалгаанд хамруулснаас оёмол
хөнжил, боловсруулсан шингэн сүү, хайрга, шороо, хонины мах, тараг, талх, металл бэлдэц,
авто машины суудлын бүрээс, нарийн боов, хивс, хийжүүлсэн цэвэр ус, рашаан, тэмээний
ноосон хөнжил, гоймон, буриад гутал, лед гэрэл, хөшиг, бусад хэвлэмэл зүйлс, цахилгаан
эрчим хүч, хэвийн боов, ажлын хувцас, ямааны мах, ноолууран алчуур нөмрөг, хулдаасан
хэвлэл, хэрчсэн гурил, дайвар бүтээгдэхүүн, үхрийн мах, бялуу 2.8-82.2 хувиар, адууны мах,
барилгын хаалга цонх, цахилгаан дамжуулагч уртасгагч залгуур, ном 2.6-8.6 дахин
нэмэгдэж, бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 0.5-97.2 хувиар буурсны дотор амтат ус, ундаа
97.2 хувиар буурчээ.
Өмнөх оноос аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо 2.2 хувиар нэмэгдэж, хөдөлмөрийн
бүтээмж 4.7 хувиар буурсан байна.
127

