Page 42 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 42
БОЛОВСРОЛ
Боловсрол, шинжлэх ухааны газрын мэдээгээр 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий
боловсролын 25 сургуулийн 774 бүлэгт 24.6 мянган хүүхэд суралцаж, сургуулийн өмнөх
боловсролын 39 байгууллагын 306 бүлэгт 8.8 мянган хүүхэд хамрагдаж, эдгээрт 1649 багш,
сурган хүмүүжүүлэгч ажилласан байна. Өмнөх хичээлийн жилээс суралцагчид 4.7 хувиар,
багш, сурган хүмүүжүүлэгчийн тоо 5.2 хувиар, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж
байгаа хүүхдийн тоо 22.7 хувиар нэмэгджээ.
Нийт багш нарын 73.1 хувь нь ерөнхий боловсролын сургуульд, 26.9 хувь нь сургуулийн
өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байна.
Өмнөх хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн нэг сургуульд ногдох суралцагч
4.7 хувиар, анги дүүргэлт 0.3 хувиар, нэг сургуульд ногдох багшийн тоо 4.8 хувиар нэмэгдэж,
нэг багшид ногдох суралцагчид өмнөх хичээлийн жилийн түвшинд байна. Цэцэрлэгийн нэг
бүлэгт ногдох хүүхэд 21.1 хувиар, нэг цэцэрлэгт ногдох хүүхдийн тоо 22.8 хувиар нэмэгджээ.
2021-2022 оны хичээлийн жилд 2.9 мянган хүүхэд 9 болон 12 дугаар ангийг төгссөнөөс 62.3
хувь нь суурь боловсролыг, 37.7 хувь нь бүрэн дунд боловсролыг эзэмшжээ. Өмнөх
хичээлийн жилээс I ангид элсэн орсон суралцагчид 1.0 хувиар, X ангид элсэн суралцагчид
26.9 хувиар их байна.
Сумдын ЗДТГ-ын мэдээгээр Баян-Өндөр сумын 3 багт 4 хүүхэд, Жаргалант сумын 1 багт 2
хүүхэд сургууль завсарджээ.
3 их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 2 төвд нийт 2.4 мянган оюутан
суралцаж байгаагийн 54.3 хувь нь их, дээд сургуульд сурч байна. Эдгээр сургуульд 150
үндсэн багш сургалтын үйл ажиллагаа явуулжээ.
Мэргэжлийн түр сургалтын 12 төв үйл ажиллагаа явуулж, 818.7 сая төгрөгийн орлоготой
ажилласан нь өмнөх оноос 61.2 хувиар нэмэгджээ. Нийт сургалтын төвийн 58.3 хувийг
жолооны сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн байна.
41

