Page 52 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 52

ЭРҮҮЛ МЭНД









                  Аймгийн  хэмжээнд  эрүүл  мэндийн  97  байгууллага  үйл  ажиллагаа  явуулж  байгаагаас  8
                  өрхийн  эрүүл  мэндийн  төв,  83  хувийн  эмнэлэг  байна.  Эдгээрт 440 их  эмч, 487  сувилагч
                  ажиллаж байна. Хувийн хэвшлийн 12 эмнэлэг 438 ортойгоор ажиллаж байгаа нь эмнэлгийн
                  нийт орны 43.2 хувийг эзэлж байна. Аймгийн 10000 хүн тутамд 42 их эмч, 46 сувилагч, 96 ор,
                  нэг эмчид 241 хүн, нэг сувилагчид 218 хүн ногдож байна.
                  Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 683.3 мянган хүнд үзлэг хийснээс 36.0
                  хувийг  нь  урьдчилан  сэргийлэх  үзлэгт  хамруулжээ.    Өмнөх оноос  нийт  үзлэг  1.7  хувиар
                  нэмэгдэж, урьдчилан сэргийлэх үзлэг 8.3 хувиар буурчээ.

                  Сэргийлэх тарилгад 14.4 мянган хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүний 98.8  хувь
                  нь бөгөөд өмнөх оноос хамрагдалт 0.3 нэгж хувиар бага байна.
                  Хувийн  хэвшлийн  эрүүл  мэндийн  байгууллагууд  давхардсан  тоогоор  173.4  мянган  хүнд

                  үйлчилсэн нь өмнөх оноос 16.2 хувиар нэмэгдэж, орлого 5.3 хувиар буурчээ.

                  Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2287 эх амаржин, 542 хүн нас баржээ.
                  Нийт нас баралтын 2.8 хувийг нялхсын нас баралт эзэлж байна. Өмнөх оноос 1000 хүнд
                  ногдох  нас  баралт  0.8  промилээр,  төрөлт  2.2  промилээр,  1000  амьд  төрөлтөд  ногдох
                  нялхсын эндэгдэл 5.8 промилээр буурчээ. Тайлант хугацаанд эхийн эндэгдэлгүй ажиллав.
                  Халдварт өвчнөөр өвчилсөн 4855 тохиолдол гарсан нь өмнөх оноос 60.3 хувиар буюу 703.3
                  продицимилээр буурчээ. Нийт өвчлөлтийн  82.7 хувийг коронавируст халдвар, 5.9 хувийг
                  мөөгөнцөр, 2.8 хувийг кандид, 1.7 хувийг тэмбүү, 1.5 хувийг салхинцэцэг, 1.1 хувийг сүрьеэ,
                  1.1 хувийг хувийн гар хөл амны өвчин, 1.0 хувийг трихоманаз, 0.8 хувийг хоолны хордлого,
                  0.8 хувийг заг хүйтэн, 0.5 хувийг цусан суулга өвчин эзэлж байна.
                  Өмнөх оноос 10000 хүнд ногдох коронавируст халдвар 718.2, кандид 5.5, цусан суулга 4.2,
                  заг  хүйтэн  2.6,  трихоманаз  1.2,  суулгалт  халдвар  0.9  продицимилээр  буурч,    сүрьеэ  0.1,
                  хоолны  хордлого  3.3,  гар  хөл  амны  өвчин  4.4,  салхинцэцэг  6.4,  мөөгөнцөр  14.9
                  продицимилээр тус тус нэмэгджээ.

                  Өмнөх онд гарч байсан  хачигт рикеттиозоор өвчилсөн тохиолдол гараагүй ба харин өмнөх
                  онд гарч байгаагүй сальмонеллёзоор өвчилсөн 1, гахайн хавдраар өвчилсөн 1 тохиолдол
                  гарчээ.




                                                                51
   47   48   49   50   51   52   53   54   55   56   57