Page 60 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 60
СОЁЛ, БИЕИЙН
ТАМИР, СПОРТ,
СҮМ ХИЙД
Аймагт үйл ажиллагаа явуулж буй номын сангууд 43.2 мянган ширхэг хөмрөгийн номтой ба
8.4 мянган хүнд уншигчийн карт нээн өгч, 86.5 мянган хүнд 136.0 мянган ширхэг ном, хэвлэл
олгон үйлчилжээ.
Соёл урлагийн байгууллагууд 171 удаа тоглолт хийн, 64.4 мянган хүнд тоглолт болон
үзмэрээ толилуулан, 926 удаагийн ажил зохион байгуулан 192.8 мянган хүнийг хамруулж,
109.8 сая төгрөгийн орлоготой ажиллажээ. Өмнөх оноос үзэгчдийн тоо 3.2 дахин, тоглолт
2.8 дахин, зохиогдсон ажил 96.6 хувиар, хамрагдсан хүний тоо 22.3 хувиар нэмэгдсэн байна.
Манай аймгийн баг, тамирчид спортын уралдаан, тэмцээнээс 692 медаль хүртсэний 30.6
хувь нь алт, 32.2 хувь нь мөнгө, 37.2 хувь нь хүрэл медаль байна. Үүнээс дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгөн медаль 2 хүрэл; ази тивийн аварга шалгуулах
тэмцээнээс 8 алт, 12 мөнгө, 10 хүрэл медаль хүртжээ.
Спортын болон биеийн тамирын чийрэгжүүлэлтийн 51 төрлийн секцэд 20.2 мянган хүн
хичээллэсний 74.3 хувь нь насанд хүрэгчид, 25.7 хувь нь өсвөр үеийнхэн байна.
Аймгийн хэмжээнд 19 сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаагаас 31.6 хувь нь буддын, 68.4
хувь нь христийн шашных ажээ. Эдгээрт 95 ажилтан ажиллаж байгаагийн 53.7 хувь нь хурал
цуглааны лам, санваартан, номлогч нар байна.
59

