Page 64 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 64
БАЙГАЛЬ ОРЧИН
Тайлант онд 18.0 га талбайд ойжуулалтын ажлыг хийж, 1186.9 мянган ширхэг мод тарьсан
нь өмнөх оноос 5.2 дахин нэмэгджээ. Нийт тарьсан модны 17.0 хувь нь шилмүүст мод, 58.1
хувь нь навчит мод, 24.9 хувь нь бут сөөг байна.
Тайлант онд хүлэмжид 649.8 мян.ш тарьц тарьснаас 1 настай тарьц 97.5 хувийг, 2 настай
тарьц 2.5 хувийг эзэлж байна. Ил талбайд 1747.4 мян.ш тарьц тарьсан ба үүнээс шилмүүст
мод 157.5 мян.ш буюу 9.0 хувийг, бут сөөг 476.9 мян.ш буюу 27.3 хувийг, навчит мод 1113.0
мян.ш буюу 63.7 хувийг эзэлж байна. Өмнөх оноос хүлэмжид тарьсан тарьц 9.3 дахин, ил
талбайд тарьсан тарьц 239.4 дахин нэмэгджээ.
Цаг агаарын хувьд 2022 онд сарын агаарын дундаж температур 1.0 хэмийн дулаан байж,
өмнөх оны дунджаас 3.5 хэмээр хүйтэн, хур тунадас 22.8 мм-ээр бага байв.
Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулан үзэхэд хүхэрлэг хий (SO2),
нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) стандартаас даваагүй байна.
63

