Page 10 - Статистикийн Өврийн дэвтэр
P. 10

АЙМГИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ





               XX  зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот 1976 оны нэгдүгээр

               сарын нэгэнд байгуулагдаж Монгол улсын гурав дахь том хот болсон

               түүхтэй. 1994 онд нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр

               Орхон аймаг болж Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай болсон. Өдгөө

               106.2 мянган суурин хүн ам 29 багийн 29.3 мянган өрхөд амьдарч байна.

               Хүн амын жилийн өсөлт 0.1 хувьтай, нийт хүн амын 59.6 хувийг хүүхэд,

               залуучууд 0-34 насныхан эзэлж байна.




               Газар зүйн байрлал, уур амьсгал: Орхон аймаг нь Улаанбаатар хотоос

               371 км-ын зайд байрладаг бөгөөд Булган, Сэлэнгэ аймагтай хиллэдэг.

               Далайн төвшнөөс дээш 1200 метрт өргөгдсөн, 84.4 мянган га газар

               нутагтай. Газар нутгийн 53.7 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 24.1

               хувийг хот суурин газар, 18.9 хувийг ойн сан бүхий газар, 1.4 хувийг зам,

               шугам, сүлжээ, 0.3 хувийг усны сан бүхий газар  эзэлдэг. Эрс тэс уур

               амьсгалтай. Өвөлдөө -32.9 хэм хүйтэрч, зундаа +32.9 хэм хүртэл халдаг.

               Хур тунадас их унадаг.






                                                                               9
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15