Page 11 - Статистикийн Өврийн дэвтэр
P. 11

АЙМГИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ



                 Гадаад харилцаа: Орхон аймаг 7 улсын 11 хоттой “Найрамдалт харилцаа”-тай

                 бөгөөд 1999 оноос гадаад харилцаагаа өргөжүүлсэн юм. 1999 онд БНХАУ-ын

                 Бугат хот, 2002 онд ОХУ-ын Буриад улсын нийслэл “Улаан-Үд” хот, БНХАУ-ын

                 Эрээн хот, 2005 онд Эрхүү мужийн Усолье-Сибирск, 2007 онд БНХАУ-ын

                 ӨМӨЗО-ны                Ордос           хот,       2008         онд        Бүгд        Найрамдах                Унгар         улсын

                 Сэкэшфэхэрвар хот, АНУ-ын Аляск мужийн Файрбанкс хот, 2010 онд БНТУ-

                 ын Эдремит хот, 2011 онд Кувейт улсын Эль-Фарваниях, 2016 онд БНХАУ-ын
                 ӨМӨЗО-ны Манжуур хот, 2017 онд БНСУ-ын Шихэн хот, 2018 онд Япон улсын

                 Токомачи хот, 2020 онд БНСВУ-ын Дак Лак муж, 2020 онд Тайландын Вант

                 улсын Чанг Мэй мужтай “Ах дүүсийн найрамдалт харилцаа”, “Найрсаг,

                 хамтын ажиллагаа” тогтоон харилцан ашигтай ажиллаж байна.  2022  онд

                 Бүгд найрамдах Польш Улсын Өргөмжит консулын газар нээгдсэн. 2023 онд

                 БНСУ-ын Сүнчон хот, БНХАУ-ын Ухань хоттой хамтын ажиллагаа тогтоосон.

                 Орхон аймгийн эдийн засгийн голлох салбар нь уул, уурхайн олборлох
                 үйлдвэр бөгөөд Ази тивд тэргүүлэх 10 уурхайн тоонд багтдаг “Эрдэнэт

                 үйлдвэр” ТӨҮГ нь 2023 онд жилд дунджаар 37.2 сая тонн хүдэр боловсруулж

                 түүхэн дээд амжилт тогтоосон. 599.6  мянган тонн зэсийн баяжмал,  5.6

                 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн. Тус үйлдвэрийн эхний ээлж

                 1978 оны 12-р сарын 14-ний өдөр ашиглалтад орсон.

                                                                              10
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16