Page 15 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 15

3                 НИЙГМИЙН  ДААТГАЛ,



                                                     ХАЛАМЖ









            Нийгмийн  халамжийн  сангаас  34.6  мянган  хүнд  8.5  тэрбум  төгрөгийн  тэтгэвэр,  тэтгэмж,
            тусламж, хөнгөлөлт олгосноос 1.6 мянган хүнд 2.6 тэрбум төгрөгийн халамжийн тэтгэвэр, 2.0
            мянган  хүнд  1.1  тэрбум  төгрөгийн  нөхцөлт  мөнгөн  тэтгэмж,  нийгмийн  дэмжлэг  туслалцаа
            шаардлагатай 2.3 мянган хүнд 891.6 сая төгрөгийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж, 5.7
            мянган  ахмад  настан  болон  хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдэд  352.1  сая  төгрөгийн  тусламж,
            хөнгөлөлт, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлийн улсын төсвийн санхүүжилтээр 22.9 мянган
            хүнд  3.6  тэрбум  төгрөгийн  тэтгэмж,  тусламж,  хөнгөлөлт  олгожээ.  Өмнөх  оны  мөн  үеэс
            хамрагдсан хүн 70.7 хувиар, олгосон халамжийн хэмжээ 2.0 дахин нэмэгдсэн байна.

            Тайлант  хугацаанд  аймгаас  үзүүлсэн  нийгмийн  халамжийн  үйлчилгээнд  3450  иргэн
            хамрагдаж,  тэдгээрт  122.3  сая  төгрөгийг  зарцуулжээ.  Өмнөх  оны  мөн  үетэй  харьцуулахад
            хамрагдсан хүний тоо 17.1 хувиар, зарцуулсан зардал 25.2 хувиар нэмэгдсэн байна.

            Эрүүл  мэнд,  нийгмийн  даатгалын  сангийн  орлогод  90.7  тэрбум  төгрөг  төвлөрүүлснээр,
            төлөвлөгөө 31.0 хувиар давж биелжээ. Тэтгэвэр, тэтгэмжийн сангийн орлого 1.5-21.9 хувиар
            даван биелсэн бол ажилгүйдэл, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний орлого 4.7-
            4.8 хувиар тасарсан байна. Сангийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар их байна.

            Тайлант хугацаанд 781 хүнд шинээр тэтгэвэр тогтоолгосноос 72.4 хувьд нь өндөр насны, 22.5
            хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний 5.1 хувьд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоожээ.
            Өмнөх оны мөн үеэс шинээр тэтгэвэр тогтоолгосон хүний тоо 26.8 хувиар нэмэгдсэн байна.















                                                            15
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20