Page 10 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 10

2                   АЖИЛ ЭРХЛЭЛТ











            Тайлант хугацаанд 978 ажлын байр бий болсны 55.7 хувь буюу 545 нь шинэ ажлын байр байна.

            Нийт  бий  болсон  ажлын  байрны  0.4  хувь  нь  мэдээлэл,  холбооны  салбарт,  2.8  хувь  нь
            удирдлагын  болон  дэмжлэг  үзүүлэх  үйл  ажиллагааны  салбарт,  11.9  хувь  нь  боловсролын
            салбарт, 13.2 хувь нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарт, 17.6 хувь нь худалдааны
            салбарт, 19.6 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 34.5 хувь нь бусад салбарт бий
            болжээ.

            Өмнөх оны мөн үеэс нийт бий болсон ажлын байр 30.1 хувиар, шинээр бий болсон ажлын байр
            31.6 хувиар нэмэгджээ.

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 1530 хүн ажил хайж бүртгэлтэй байгаагийн 55.1
            хувь нь эмэгтэйчүүд ба бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар буюу
            91 хүнээр буурчээ.

            Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 37.0 хувь нь 25-34 насныхан, 31.2 хувь нь 35-44 насныхан,
            22.5 хувь нь 45 ба түүнээс дээш насныхан, 9.3 хувь нь 15-24 насныхан байна.

            Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 55.2 хувийг бүрэн дунд, 31.4 хувийг дээд, 5.8 хувийг мэргэжлийн
            анхан шатны, 3.7 хувийг тусгай дунд, 2.8 хувийг суурь, 0.4 хувийг бага боловсролтой, 0.7 хувийг
            боловсролгүй хүмүүс эзэлж байна.

            Тайлант хугацаанд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн 15.1 хувь нь сургууль төгссөн, 7.2 хувь нь өөр
            газраас шилжиж ирсэн, 4.0 хувь нь орон тооны цомхотголд орсон,  1.1 хувь нь байгууллага
            татан буугдсан, 72.6 хувь нь бусад шалтгаанаар  ажил хайж  бүртгүүлжээ.











                                                            10
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15