Page 21 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 21
4 ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 345.0 мянган хүнд үзлэг хийснээс 33.3
хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Өмнөх оны мөн үеэс нийт үзлэг 3.0 хувиар,
урьдчилан сэргийлэх үзлэг 21.7 хувиар буурчээ.
Сэргийлэх тарилгад 7.3 мянган хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүний 98.8 хувь нь
бөгөөд өмнөх оны мөн үеэс хамралт 0.5 пунктээр бага байна.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 88.0 мянган хүнд
үйлчилснээр, өмнөх оны мөн үеэс үйлчлүүлсэн хүний тоо 30.7 хувиар, орлого 62.7 хувиар
нэмэгджээ.
Эрүүл мэндийн газрын мэдээгээр 1057 эх амаржин, 282 хүн нас баржээ. Нас баралтын 1.1
хувийг нялхсын нас баралт эзэлж байна. 1000 хүнд ногдох нас баралт 0.4 промилээр нэмэгдэж,
төрөлт 1.9 промилээр, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2.0 промилээр буурсан
байна. Тайлант хугацаанд эхийн эндэгдэлгүй ажиллав.
Халдварт өвчнөөр өвчилсөн 4228 тохиолдол гарсан нь өмнөх оны мөн үеэс 37.7 хувь буюу
106.8 продицимилээр нэмэгджээ. Нийт өвчлөлтийн 90.3 хувийг коронавируст халдвар, 5.5
хувийг мөөгөнцөр, 1.1 хувийг тэмбүү, 0.9 хувийг хоолны хордлого, 0.8 хувийг сүрьеэ, 0.7 хувийг
трихоманаз, 0.5 хувийг заг хүйтэн, 0.1 хувийг цусан суулга, 0.1 хувийг салхинцэцэг эзэлж байна.
Өмнөх оны мөн үеэс 10000 хүнд ногдох тэмбүү 0.2, гар хөл амны өвчин 0.3, цусан суулга 1.0,
заг хүйтэн 1.6 продицимилээр буурч, салхинцэцэг 0.1, трихоманаз 0.9, сүрьеэ 1.0, хоолны
хорлого 3.3, мөөгөнцөр 16.6, коронавируст халдвар 95.5 продицимилээр нэмэгджээ.
Өмнөх оны мөн үед гарч байсан суулгалт халдвар, кандид, хачигт рикеттиозоор өвчилсөн
тохиолдол гараагүй байна. Харин өмнөх оны мөн үед гарч байгаагүй сальмонеллёзоор
өвчилсөн 1, бруцеллёзоор өвчилсөн 1 тохиолдол тус тус гарчээ.
21

