Page 3 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 3

1                                ХҮН АМ















            Хүн амын ердийн хөдөлгөөн

            Тайлант  хугацаанд  төрсөн  946  хүүхдийг  иргэний  бүртгэлд  бүртгэн,  нас  барсан  294  хүнийг
            иргэний бүртгэлээс хасч, 205 гэрлэлтийг бүртгэн, 87 гэрлэлт цуцлагдаж, 17 хүүхэд үрчлэгджээ.
            Өмнөх оны мөн үеэс төрөлт 14.9 хувиар, гэрлэлт 29.6 хувиар, үрчлэлт 43.3 хувиар буурч, нас
            баралт 22.5 хувиар, гэр бүл цуцлалт 50.0 хувиар нэмэгджээ.

            Нийт төрсөн хүүхдийн 52.3 хувь нь хүү, 47.7 хувь нь охин ба төрөх үеийн хүйсийн харьцаа 109.8
            байна. Нийт нас барсан хүний 67.3 хувь нь эрэгтэйчүүд, 32.7 хувь нь эмэгтэйчүүд ба нас барах
            үеийн хүйсийн харьцаа 206.3 байна.

            Гэрлэсэн  эрэгтэйчүүдийн  57.6  хувь  нь  25-34 насныхан,  21.0  хувь  нь  20-24  насныхан, харин
            эмэгтэйчүүдийн хувьд 35.1 хувь нь 25-29 насныхан, 27.8 хувь нь 20-24 насныхан, 20.0 хувь нь
            30-34 насныхан байна.

            Гэр бүлээ цуцлуулсан хосуудын 20.7 хувь нь 15-19 жил, 29.9 хувь нь 10-14 жил гэр бүл байжээ.
            Үрчлэгдсэн  хүүхдүүдийн  58.8  хувь  нь  3  хүртэлх  насныхан  байгаа  нь  дийлэнх  хувийг  эзэлж
            байна.

            Хүн амын шилжилт хөдөлгөөн

            Оны эхний хагас жилд 683 хүн шилжин ирсний  37.2 хувь нь Улаанбаатар хотоос, 24.7 хувь нь
            Булган аймгаас, 5.6 хувь нь Дархан-Уул аймгаас, 5.3 хувь нь Хөвсгөл аймгаас шилжин ирсэн нь
            дийлэнх хувийг эзэлж байна. Насны хувьд шилжин ирэгсдийн 56.5 хувь нь 15-54 насныхан
            байна. Шилжин ирэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар бага байна.







                                                            3
   1   2   3   4   5   6   7   8