Page 36 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 36
9 ГАДААД ХУДАЛДАА
Тайлант хугацаанд гадаад худалдааны нийт эргэлт 2.3 их наяд төгрөгт хүрсний 89.6 хувийг
экспорт, 10.4 хувийг импорт эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс гадаад худалдааны нийт эргэлт
29.4 хувиар, экспорт 26.3 хувиар, импорт 64.0 хувиар нэмэгджээ.
Оны эхний хагас жилийн байдлаар 333.7 мян.т зэсийн баяжмал, 3.3 мян.т катодын зэс, 2.8
мян.т молибдены баяжмал зэрэг 2.1 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолж,
хүхрийн хүчил 4.4 мян.т, тээрмийн ган бөмбөлөг 12.0 мян.т, бензин 15.6 мян.т, дизелийн түлш
17.1 мян.т зэрэг нийт дүнгээр 241.6 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн импортоор авчээ.
Өмнөх оны мөн үеэс экспортолсон зэсийн баяжмал 6.4 хувиар нэмэгдэж, молибдены баяжмал
17.6 хувиар, катодын зэс 43.1 хувиар буурсан бол импортолсон тээрмийн ган бөмбөлөг 2.8
дахин, дизелийн түлш 58.3 хувиар, бензин 32.2 хувиар нэмэгдэж, хүхрийн хүчил 2.2 хувиар
буурсан байна.
36

