Page 40 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 40
11 ХӨДӨӨ АЖ АХУЙ
Оны эхний төллөх эх малын 90.6 хувь буюу 61.7 мянган хээлтэгч мал төллөж, гарсан төлийн
99.2 хувь нь бойжиж байна. Өмнөх оны мөн үеэс төллөлт 2.0 нэгж хувиар, төлийн хорогдол 2.5
дахин их байна.
Баян-Өндөр сумын төллөх эх малын 93.5 хувь, Жаргалант сумын төллөх эх малын 87.9 хувь нь
төллөж, гарсан төлийн 98.8-99.7 хувь нь бойжиж байна.
Нийт бойжуулсан төлийн 7.0 хувь нь унага, 15.0 хувь нь тугал, 38.2 хувь нь ишиг, 39.8 хувь нь
хурга эзэлж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар нэмэгджээ.
Тайлант хугацаанд 221 толгой том мал зүй бусаар хорогдож, мал онд оролт 99.9 хувьтай байна.
Өмнөх оны мөн үеэс мал онд оролт 0.3 нэгжээр их, малын хорогдол 60.0 хувиар бага байна.
Баян-Өндөр суманд 182 том мал, Жаргалант суманд 39 том мал хорогджээ.
Зүй бусаар хорогдсон том малын 36.7 хувь ямаа, 32.6 хувь нь хонь, 16.7 хувь нь үхэр, 14.0 хувь
нь адуу байна.
Аймгийн мал эмнэлгийн байгууллагууд 72.1 мянган толгой малд үзлэг хийж, паразит өвчнөөс
урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 86.4 мянган толгой малыг хамруулжээ. Өмнөх оны мөн
үеэс үзлэгт хамруулсан мал 36.4 хувиар, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд
хамруулсан малын тоо 12.0 хувиар бага байна.
Аймгийн хэмжээнд 241 худаг, 74.1 мян.м.куб багтаамж бүхий 11 усан сан байгаа ба нийт
худгийн 49.8 хувь нь иргэний хувийн худаг байна.
Хаврын тариалалтаар 4799.0 га-д үр тариа, 272.6 га-д төмс, 503.2 га-д хүнсний ногоо, 283.9 га-
д малын тэжээл, 197.0 га-д техникийн ургамал тариалжээ. Тариалалтын төлөвлөгөөт
зорилтын биелэлтийг төрөл тус бүрээр нь авч үзвэл үр тариа 10.1 хувиар, хүнсний ногоо 21.8
хувиар давж биелсэн бол төмс 79.5 хувь, малын тэжээлийн тариалалт 88.7 хувийн
гүйцэтгэлтэй байна. Тариалсан талбайн нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар
нэмэгджээ.
40

