Page 38 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 38
10
ҮНЭ
Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын судалгааг хэрэглээний сагс дахь 238 нэр
төрлөөр судалдаг. Судалгааны дүнгээр үнийн ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад
101.9 хувь байгаа бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 114.7 хувьтай байна.
Өмнөх оны мөн үеэс согтууруулах ундаа, тамхи, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ,
орон сууц, ус, цахилгаан, түлш, гэр ахуйн бараа, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, бусад бараа
үйлчилгээ, хувцас бөс бараа, гутал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ, хүнсний бараа,
тээврийн бүлгүүдийн индекс 3.3-21.9 хувиар өссөн бол боловсролын үйлчилгээ, холбоо,
шуудангийн үйлчилгээний бүлгийн хувьд өмнөх оны мөн үеийн түвшинд байна.
Тээврийн бүлгийн индексийн өсөлтөд авто машины дугуй нөхөх хөлс, шатахуун, хот доторх
таксины үнэ 14.1-87.5 хувиар, хүнсний барааны бүлгийн индексийн өсөлтөд гурил, цагаан
будаа, талх, гурилан бүтээгдэхүүний үнэ 3.4-52.6 хувиар, мах махан бүтээгдэхүүний үнэ 5.2-26.5
хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 12.1-37.0 хувиар, төмс хүнсний ногооны үнэ 9.4-58.1
хувиар, жимс жимсгэнийн үнэ 25.4-50.6 хувиар өссөн нь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний
бүлгийн индексийн өсөлтөд ампициллин эмийн үнэ 38.7 хувиар, C витамины үнэ 21.8 хувиар,
парацетамол эмийн үнэ 18.3 хувиар, хувцас бөс барааны бүлгийн индексийн өсөлтөд зарим
төрлийн бэлэн хувцас, гутал, бөс барааны үнэ 7.1-37.2 хувиар өссөн нь, бусад бараа,
үйлчилгээний бүлгийн индексийн өсөлтөд үсчин, гоо сайхны үйлчилгээний тариф, гоо сайхны
болон ахуйн хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнэ 2.6-40.6 хувиар, гэр ахуйн барааны бүлгийн
индексийн өсөлтөд гэр ахуйн хэрэгсэл, гэр ахуйн зарим барааны үнэ 3.0-97.5 хувиар, амралт,
чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн индексийн өсөлтөд компьютер болон
дэвтэрийн үнэ 13.8-26.3 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
38

