Page 73 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 73

16              НИЙТИЙН АЖ АХУЙ










              Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 14.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 28.0
              хувиар нэмэгдсэн байна. Нийт орлогын 46.0 хувийг орон сууцны, 40.0 хувийг аж ахуйн нэгж,
              албан газрын, 6.7 хувийг зочид буудлын, 4.9 хувийг хог тээвэрлэлтийн, 1.3 хувийг зөөврийн ус
              борлуулалтын, 0.6 хувийг халуун усны, 0.5 хувийг сауны орлого бүрдүүлж байна. Өмнөх оны
              мөн үеэс саун, орон сууцны болон аж ахуй нэгж, албан газрын орлого  17.0-21.6 хувиар, хог
              тээвэрлэлт, халуун ус, зочид буудлын орлого 2.3-4.6 дахин нэмэгджээ.

              Нийтийн аж ахуйн үйлчилгээний нийт орлогын 99.8 хувийг Баян-Өндөр сум эзэлж байна.

              Ахуйн үйлчилгээний салбарт 665.1 сая төгрөгийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн нь өмнөх оны
              мөн үеэс 35.7 хувиар нэмэгджээ. Нийт орлогын 43.1 хувийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ,
              36.4 хувийг үсчин, гоо сайхан, 8.0 хувийг хими цэвэрлэгээ, 5.3 хувийг прокат, тоглоомын цэг,
              4.1 хувийг гэрэл зураг, 2.3 хувийг гутал засвар, 0.8 хувийг телевизор засварын орлого эзэлж
              байна.

              Ахуйн үйлчилгээний орлогын 98.3 хувийг Баян-Өндөр сум бүрдүүлжээ.

              Тайлант  хугацаанд  сууц  өмчлөгчдийн  холбоод  1029.8  сая  төгрөгийн  орлого,  922.3  сая
              төгрөгийн зарлагатай ажилласан нь өмнөх оны мөн үеэс орлого 2.2 дахин, зарлага 2.0 дахин
              нэмэгджээ. Нийт зардлын 26.2 хувийг барилгын засвар үйлчилгээнд зарцуулсан нь өмнөх оны
              мөн үеэс 8.0 нэгж хувиар их байна.















                                                             72
   68   69   70   71   72   73   74   75   76   77   78