Page 70 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 70

15           ДОТООД ХУДАЛДАА













              Худалдаа, нийтийн хоолны 711 цэг салбар 108.9 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ хийж, бараа
              гүйлгээний нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 59.1 хувиар нэмэгджээ.

              Нийт бараа гүйлгээний 49.3 хувийг хүнсний дэлгүүр, 28.0 хувийг шатахууны борлуулалт, 8.2
              хувийг зоогийн газар, 7.8 хувийг эм борлуулалт, 5.5 хувийг барааны дэлгүүр, 0.5 хувийг авто
              засварын газар, 0.4 хувийг барилгын материалын дэлгүүр,  0.2 хувийг контейнер, 0.1 хувийг
              авто сэлбэгийн дэлгүүрийн орлого эзэлж байна.

              Нийтийн хоолны 112 цэг салбар 8.9 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн
              үеэс 68.8 хувиар, үүнээс ресторан, баарны орлого 3.1 дахин нэмэгджээ. Нийтийн хоолны бараа
              гүйлгээний 81.7 хувийг ресторан, баарны орлого эзэлж байна.

              Өмнөх оны мөн үеэс барааны дэлгүүр, эм борлуулалт, контейнер, хүнсний дэлгүүр, зоогийн
              газар, авто сэлбэгийн дэлгүүрийн орлого 14.0-97.2 хувиар, авто засварын газрын орлого 2.1
              дахин, шатахуун борлуулалтын орлого 2.4 дахин, барилгын материалын дэлгүүрийн орлого 3.8
              дахин нэмэгдэж, ТҮЦ-ийн орлого 36.0 хувиар буурчээ.

              Нийт бараа гүйлгээний 98.7 хувь нь   Баян-Өндөр суманд хийгдсэн байна.


























                                                             69
   65   66   67   68   69   70   71   72   73   74   75