Page 20 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 20

3                      НИЙГМИЙН



                        ДААТГАЛ, ХАЛАМЖ









               Нийгмийн халамжийн сангаас 41.3 мянган хүнд 15.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж,
               тусламж,  хөнгөлөлт  олгосноос  1.7  мянган  хүнд  5.1  тэрбум  төгрөгийн  халамжийн
               тэтгэвэр,  2.3  мянган  хүнд  2.1  тэрбум  төгрөгийн  нөхцөлт  мөнгөн  тэтгэмж,  нийгмийн
               дэмжлэг  туслалцаа  шаардлагатай  2.4  мянган  хүнд  1.9  тэрбум  төгрөгийн  хөнгөлөлт,
               нөхцөлт мөнгөн тусламж, 9.6 мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
               931.8 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлийн улсын
               төсвийн  санхүүжилтээр  24.9  мянган  хүнд  5.6  тэрбум  төгрөгийн  тэтгэмж,  тусламж,
               хөнгөлөлт  олгожээ.  Өмнөх  оны  мөн  үеэс  хамрагдсан  хүн  0.3  хувиар  буурч,  олгосон
               халамжийн хэмжээ 17.3 хувиар нэмэгдсэн байна.

               Тайлант  хугацаанд  аймгаас  үзүүлсэн  нийгмийн  халамжийн  үйлчилгээнд  3527  иргэн
               хамрагдаж,  тэдгээрт  150.5  сая  төгрөгийг  зарцуулжээ.  Өмнөх  оны  мөн  үетэй
               харьцуулахад  хамрагдсан  хүний  тоо  14.8  хувиар,  зарцуулсан  зардал  3.8  хувиар
               нэмэгджээ.

               Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогод 183.7 тэрбум төгрөг төвлөрүүлснээр,
               төлөвлөгөө  39.1  хувиар  давж  биелжээ.  Тэтгэмж,  ажилгүйдэл,  үйлдвэрийн  осол
               мэргэжлээс шалтгаалах өвчин, тэтгэврийн сангийн орлогын төлөвлөгөө 0.5-28.4 хувиар
               даван биелсэн байна. Сангийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 22.6 хувиар их байна.

               Тайлант хугацаанд 1599 хүн шинээр тэтгэвэр тогтоолгосноос 74.6 хувьд нь өндөр насны,
               20.3 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 5.1 хувьд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр
               тогтоожээ. Өмнөх оны мөн үеэс шинээр тэтгэвэр тогтоолгосон хүний тоо 31.9 хувиар
               нэмэгдсэн байна.








                                                            20
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25