Page 53 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 53
9 БАНК, САНХҮҮ
Монгол банкны мэдээгээр 504.8 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байгаагийн
1.6 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 1.6 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Өмнөх оны мөн
үеэс зээлийн өрийн үлдэгдэл 10.6 хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн эзлэх хувийн жин
0.1 нэгж хувиар буурч, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувийн жин 0.7 нэгж хувиар
нэмэгджээ.
Арилжааны банкнууд дахь хадгаламжийн үлдэгдэл 378.0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн
нэг хүнд дунджаар 3561510 төгрөгийн, нэг хадгаламж эзэмшигчид 3489675 төгрөгийн
хадгаламж ногдож байна. Өмнөх оны мөн үеэс хадгаламжийн үлдэгдэл 8.1 хувиар,
хадгаламж эзэмшигчийн тоо 4.6 хувиар буурчээ.
Арилжааны банкнууд дахь төгрөгийн хугацаатай хадгаламжийн сарын хүү 0.3-1.15,
долларын хугацаатай хадгаламжийн сарын хүү 0.1-0.28, зээлийн сарын хүү 1.0-2.4
хувьтай байна.
Банк бус санхүүгийн 5 байгууллага, хадгаламж зээлийн 7 хоршоо 891 хадгаламж
эзэмшигчийн 6.1 тэрбум төгрөгийн хадгаламжийг төвлөрүүлж, 2542 иргэн, аж ахуйн
нэгжид 15.1 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Өмнөх оны мөн үеэс олгосон зээлийн
хэмжээ 15.2 хувиар буурч, зээлжигчийн тоо 14.7 хувиар, хадгаламж 28.5 хувиар,
хадгаламж эзэмшигчийн тоо 20.4 хувиар нэмэгджээ.
54

