Page 55 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 55

10          ТӨСӨВ САНХҮҮ










               Аймгийн төсөвт 194.1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл 108.6
               хувьтай байна. Татварын орлогын төлөвлөгөө 10.1 хувиар давж, татварын бус орлогын
               төлөвлөгөө 3.4 хувиар буурчээ.

               Орон  нутгийн  төсвөөс  төлөвлөгөөт  санхүүжилтийн  89.5  хувь  буюу  184.6  тэрбум
               төгрөгийн  зарлага  санхүүжилт  хийсний  0.2  хувийг  эргэж  төлөгдөх  төлбөрийг  хассан
               цэвэр зээлд, 0.7 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 5.1 хувийг цалин хөлсөнд, 14.6
               хувийг бараа үйлчилгээний зардалд, 28.6 хувийг хөрөнгийн зардалд, 50.0 хувийг татаас
               ба урсгал шилжүүлэгт тус тус зарцуулжээ.

               Салбарын хувьд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн салбарт 0.1 хувийг, боловсрол,
               соёл  урлагийн  салбарт  3.0  хувийг,  ангилагдаагүй  бусад  зардалд  28.6  хувийг,  нийтийн
               ерөнхий үйлчилгээнд 68.3 хувийг зарцуулсан байна.

               Өмнөх  оны  мөн  үеэс  нийт  зарлага  санхүүжилт  38.5  хувиар,  орлого  49.5  хувиар
               нэмэгджээ.

               Тайлант  онд  орон  нутгийн  төсвийн  байгууллагууд  159.8  сая  төгрөгийн  өглөгтэй
               байгаагийн 93.3 хувийг тээвэр шатахуун,  0.4 хувийг гэрэл цахилгаан, 1.2 хувийг түлш
               халаалт, 1.1 хувийг цэвэр бохир усны өглөг эзэлж байна.


















                                                            56
   50   51   52   53   54   55   56   57   58   59   60