Page 58 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 58
11 ГАДААД
ХУДАЛДАА
Тайлант хугацаанд гадаад худалдааны нийт эргэлт 4.7 их наяд төгрөгт хүрсний 89.2
хувийг экспорт, 10.8 хувийг импорт эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс гадаад худалдааны
нийт эргэлт 28.6 хувиар, экспорт 28.3 хувиар, импорт 31.0 хувиар нэмэгджээ.
Оны эхний 12 сарын байдлаар 682.7 мян.т зэсийн баяжмал, 38.7 мян.т боловсруулаагүй
нүүрс, 10.0 мян.т катодын зэс, 6.0 мян.т молибдены баяжмал зэрэг 4.2 их наяд төгрөгийн
бараа бүтээгдэхүүн экспортолж, хүхрийн хүчил 9.8 мян.т, тээрмийн ган бөмбөлөг 24.0
мян.т, бензин 30.0 мян.т, дизелийн түлш 35.0 мян.т зэрэг нийт дүнгээр 507.0 тэрбум
төгрөгийн бараа бүтээгдэхүүн импортоор авчээ.
Өмнөх оны мөн үеэс экспортолсон катодын зэс 0.1 хувиар, зэсийн баяжмал 18.6 хувиар,
малын хөлдүү мах 64.7 хувиар нэмэгдэж, хивс 88.4 хувиар, молибдены баяжмал 18.9
хувиар буусан бол импортолсон тээрмийн ган бөмбөлөг 55.8 хувиар, бензин 10.7 хувиар,
дизелийн түлш 7.4 хувиар нэмэгдсэн байна.
59

