Page 62 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 62
13 ХӨДӨӨ АЖ АХУЙ
Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогоор 169.9 мянган толгой мал тоологдсон
нь өмнөх оноос 9.9 хувиар нэмэгджээ.
Бэлэн тоологдсон малын 97.3 хувь нь иргэдийн хувийн, 2.7 хувь нь аж ахуй нэгж
байгууллагын мал бөгөөд 10 байгууллагад 4.6 мянган толгой мал тоологдлоо.
Нийт малын 39.0 хувийг хонь, 34.5 хувийг ямаа, 16.3 хувийг үхэр, 10.2 хувийг адуу эзэлж
байна. Нийт малын 26.5 хувь нь бод мал байна. Тэмээн сүрэг 17 толгойгоор өсжээ.
Өмнөх оноос Баян-Өндөр сумын малын тоо 18.3 хувиар, Жаргалант сумынх 0.2 хувиар
өссөн ба нийт малын 52.4 хувь нь Баян-Өндөр суманд тоологджээ.
Аймгийн хэмжээнд малтай 1350 өрх байгаагаас 72.8 хувь нь буюу 983 малчин өрх байна.
Нийт малчдын 57.9 хувь нь 35-60 насны, 23.7 хувь нь тэтгэврийн насны, 18.4 хувь нь 16-
34 насны малчид ба эдгээрийн 39.1 хувь нь эмэгтэйчүүд байна.
Малтай нийт өрхийн 66.6 хувь нь 100 хүртэл толгой малтай ба нэг мянгаас дээш толгой
малтай 6 малчин өрх байна. Малтай нэг өрхөд 123, малчин нэг өрхөд 168 толгой мал
ногдож, өмнөх оноос малтай нэг өрхөд ногдох малын тоо 5 толгойгоор нэмэгджээ.
Аймгийн дүнгээр 76.6 мянган хээлтэгч мал тоологдсон нь нийт малын 45.1 хувь ба өмнөх
оноос хээлтэгчийн тоо 12.5 хувиар буюу 8.5 мянган толгойгоор өсжээ.
1818 толгой хээлтүүлэгч мал тоологдсоны 46.6 хувь нь хуц, ухна байна. Нэг
хээлтүүлэгчид 11 ингэ, 9 гүү, 35 үнээ, 70 эм хонь, 69 эм ямаа ногдож, буурны хувьд
үржлийн норм 1.1 хувиар, хуц, ухны хувьд үржлийн норм 2.3 дахин их, бухны хувьд
үржлийн нормын хэмжээнд, азарганы хувьд үржлийн нормоос бага хээлтэгч ногдож
байна. Үүнээс харахад бог малд хээлтэгч хээлтүүлэгчийн тохироо алдагджээ.
Оны эхний төллөх эх малын 95.9 хувь буюу 65.3 мянган хээлтэгч мал төллөж, гарсан
төлийн 99.3 хувийг бойжуулсны 7.3 хувь нь унага, 15.3 хувь нь тугал, 40.5 хувь нь хурга,
63

