Page 63 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 63
36.8 хувь нь ишиг байна. Өмнөх оноос төллөлт 2.2 нэгж хувиар их, төл бойжилт 0.3 нэгж
хувиар бага байна. Нийт гарсан төлийн 0.7 хувь буюу 482 толгой төл хорогджээ. 100 эхээс
бойжуулсан төлийн тоо ботго, унаган дээр бууралттай бусад төрөл дээр 1-4 толгойгоор
өссөн байна.
Тайлант онд 798 толгой том мал зүй бусаар хорогдож, мал онд оролт 99.5 хувьтай байгаа
нь өмнөх оноос 0.1 нэгж хувиар их байна. Нийт хорогдсон малын 54.2 хувь нь хонь, 20.8
хувь нь ямаа, 13.0 хувь нь үхэр, 12.0 хувь нь адуу байна.
Баян-Өндөр суманд 508 толгой том мал зүй бусаар хорогдсон нь аймгийн нийт хорогдлын
63.7 хувийг эзэлж байна.
Аймгийн хэмжээнд 590 гахай, 3166 шувуу, 279 бүл зөгий тоологдож, өмнөх оноос шувуу
2.5 дахин, гахай 2.3 дахин, харин зөгий 50 бүл буюу 21.8 хувиар өсжээ.
Аймгийн мал эмнэлгийн байгууллагууд давхардсан тоогоор 269.8 мянган толгой мал,
амьтдад үзлэг хийж, 164.9 мянган мал амьтдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
арга хэмжээнд, 235.1 мянган толгой мал амьтдыг паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх
арга хэмжээнд хамруулжээ. Өмнөх оноос үзлэг хийсэн мал амьтад 49.5 хувиар, халдварт
өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулсан мал амьтад 49.4 хувиар өсжээ.
Паразит өвчнөөр 24.9 мянган мал амьтан, халдварт өвчнөөр 5 мал амьтан өвчилжээ.
Аймгийн хэмжээнд 74.1 мян.м.куб багтаамж бүхий 11 усан сан, 248 худаг байгаагийн 48.4
хувийг иргэдийн хувийн худаг эзэлж байна.
Хаврын тариалалтаар 4779.0 га-д үр тариа, 272.6 га-д төмс, 503.2 га-д хүнсний ногоо, 283.9
га-д малын тэжээл тариалснаар төлөвлөгөөт зорилт үр тарианы хувьд 110.1 хувь,
хүнсний ногоо 121.8 хувь, малын тэжээл 88.7 хувь, төмс 79.5 хувьтай биелсэн байна.
Тариалсан талбайн нийт хэмжээ өмнөх оноос 11.4 хувиар нэмэгджээ.
Намрын ургац хураалтаар 4339.0 га-аас 11508.6 тн үр тариа, 273.0 га-аас 3150.0 тн төмс,
503.2 га-аас 7325.4 тн хүнсний ногоо хураасан нь өмнөх оноос хураан авсан хүнсний
ногоо 25.3 хувиар их, харин үр тариа 14.9 хувиар, төмс 3.3 хувиар бага байна.
Нэг га-аас 26.5 цн үр тариа, 115.4 цн төмс, 145.6 цн хүнсний ногоо хураажээ. Өмнөх оноос
1 га-аас хураасан төмс 13.1 хувиар их, үр тариа 19.7 хувиар, хүнсний ногоо 2.0 хувиар бага
байна.
Тайлант онд 9.5 мянган тн хадлан бэлтгэхээс 10.1 мянган тн хадлан бэлтгэж,
төлөвлөгөөт зорилт 6.7 хувиар давж биелжээ. 11 аж ахуй нэгж, 1006 өрх хадланд гарч,
10.1 мян.тн хадлан бэлтгэснээс Баян-Өндөр суманд 3.7 мянган тн, Жаргалант суманд 6.4
мян.тн хадлан бэлтгэжээ. Аймгийн нөөцөд 160.0 тн өвс бэлтгэсэн байна.
64

