Page 99 - Орхон аймгийн Нийгэм эдийн засгийн байдал 12
P. 99
15 ТЭЭВЭР
Авто тээврийн байгууллагууд 135.6 мян.т ачаа тээвэрлэн, 50.8 сая.т.км-ийн ачаа эргэлт,
2.4 сая зорчигч тээвэрлэн, 44.0 сая.хүн.км-ийн зорчигч эргэлт хийж, авто тээврийн
үйлчилгээнээс 16.0 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна.
Өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.4 хувиар буурч, ачаа эргэлт 1.1 хувиар, тээсэн зорчигч
3.7 хувиар, тээврийн орлого 23.8 хувиар, зорчигч эргэлт 33.5 хувиар тус тус нэмэгджээ.
Зорчигч тээврийн үйлчилгээнд 213 такси, 46 автобус гарч, тэдгээрт 449 хүн ажилласан
байна.
Тайлант хугацаанд улсын авто техникийн үзлэгт 24.4 мянган автотехник оржээ. Өмнөх
оноос нийт техник 17.4 хувиар, үүнээс суудлын машин 12.6 хувиар, автобус 29.6 хувиар,
ачааны машин 38.7 хувиар, чиргүүл 77.6 хувиар, механизм 2.8 дахин нэмэгдэж,
мотоцикль 6.3 хувиар, тусгай зориулалтын машин 3.1 хувиар буурчээ.
Төмөр замын тээврээр 872.6 мян.т ачаа тээвэрлэн, 867.6 сая.т.км-ийн ачаа эргэлт, 113.9
мян.хүн зорчигч тээвэрлэн, 865.2 сая.хүн.км-ийн зорчигч эргэлт хийжээ.
Өмнөх оны мөн үеэс төмөр замаар тээвэрлэн оруулсан элсэн чихэр 25.8, хүнсний ногоо
14.0, ургамлын тос 7.1, барилгын материал 1.9 хувиар нэмэгдэж, гурил 19.0, цагаан будаа
5.0 хувиар тус тус буурчээ. Тээвэрлэн гаргасан бусад ачаа 2.4 дахин, нефть 83.3 хувиар,
зэсийн баяжмал 19.8 хувиар, молибдены баяжмал 1.4 хувиар, катодын зэс 1.0 хувиар
нэмэгдсэн байна.
100

