Page 69 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 69

7                СОЁЛ, БИЕИЙН


                                                             ТАМИР, СПОРТ,


                                                                             СҮМ ХИЙД






                    Соёл урлагийн байгууллагууд 61 удаа тоглолт хийн, 20.4 мянган хүнд тоглолт

            болон  музейн  үзмэрээ  толилуулан,  471  удаагийн  ажил  зохион  байгуулан  157.7

            мянган  хүнийг  хамруулж,  6.6  сая  төгрөгийн  орлоготой  ажиллажээ.  Өмнөх  оноос
            тоглолт 4.7 хувиар буурч, үзэгчдийн тоо 59.4 хувиар, зохиогдсон ажил 32.3 хувиар,

            хамрагдсан хүний тоо 2.3 дахин нэмэгдсэн байна.
                    Аймагт  үйл  ажиллагаа  явуулж  байгаа  номын  төвүүд  42.4  мянган  ширхэг

            хөмрөгийн номтой ба 3.4 мянган хүнд уншигчийн карт нээн өгч, 66.3 мянган хүнд 25.2
            мянган ширхэг ном, хэвлэл олгон үйлчилжээ.

                    Аймгийн баг, тамирчид спортын уралдаан, тэмцээнээс 194 медаль хүртсэний

            29.9  хувь  нь  алт,  33.0  хувь  нь  мөнгө,  37.1  хувь  нь  хүрэл  медаль  байна.  Үүнээс
            дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль, ази тивийн аварга

            шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.
                    Спортын болон биеийн тамирын чийрэгжүүлэлтийн 38 төрлөөр 18.0 мянган хүн

            хичээллэсний 77.8 хувь нь насанд хүрэгчид, 22.2 хувь нь өсвөр үеийнхэн байна.
                    Аймгийн хэмжээнд 19 сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаагаас 31.6 хувь нь

            буддын,  68.4  хувь  нь  христийн  шашных  ажээ.  Эдгээрт  106  ажилтан  ажиллаж

            байгаагийн 61.3 хувь нь хурал цуглааны лам, санваартан, номлогч нар байна.










                                                            68
   64   65   66   67   68   69   70   71   72   73   74