Page 74 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 74

8        БАЙГАЛЬ ОРЧИН





                    Тайлант онд 30.0 га талбайд ойжуулалтын ажлыг хийж, 229.5 мянган ширхэг

            мод  тарьснаас  шилмүүст  мод  75.0  мян.ш,  навчит  мод  86.9  мян.ш,  бут  сөөг  67.6

            мян.ш-ийг тарьсан байна. Өмнөх оноос 3.6 дахин их мод, бут сөөг тарьжээ.
                    Тайлант онд хүлэмжид 69.6 мян.ш тарьц тарьснаас 1 настай тарьц 34.8 хувийг,

            2  настай  тарьц  65.2  хувийг  эзэлж  байна.  Ил  талбайд  7.3  мян.ш  тарьц  тарьсан  ба
            үүнээс бут сөөг 1.5 мян.ш буюу 20.5 хувийг, навчит мод 5.8 мян.ш буюу 79.5 хувийг

            эзэлж байна.    Өмнөх оноос хүлэмжид тарьсан тарьц 33.3 хувиар их байсан бол ил
            талбайд тарьсан тарьц 63.7 хувиар бага байна.

                    Байгаль цаг агаарын хувьд 2021 оны жилийн дундаж температур  4.5 хэмийн

            дулаан байж, өмнөх оноос 2.4 хэмээр дулаан, хур тунадас 60.2 мм-ээр их байсан бол
            харин  12  дугаар  сард  сарын  дундаж  температур  -10.8  хэмийн  хүйтэн  байж,  өмнөх

            оны мөн үеэс 5.8 хэмээр дулаан, хур тунадас 1.9 мм-ээр их байв.
                    Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулан үзэхэд хүхэрлэг хий

            (SO2), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) стандартаас даваагүй байна.


















                                                            73
   69   70   71   72   73   74   75   76   77   78   79